Сү.Батболдын сонгогдсон Дундговь аймгийн төсвийн эргэн тойронд

🕔 2021/11/20 16:27

Сү.Батболдын сонгогдсон Дундговь аймгийн төсвийн эргэн тойронд


Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн барьсан Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг УИХ-ын намрын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталлаа. Хэдийгээр цар тахлын нөхцөл байдлын улмаас улс орны эдийн засаг амаргүй байгаа ч томоохон 2022 оны төсөв нь дотоодын эдийн засгийг гурав дахин тэлэх томоохон төслүүдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, төрийн байгууллагын зардлыг хэмнэх, хотын түгжрэлийг бууруулахад чиглэсэн төсөв байлаа хэмээн Сангийн яамнаас мэдээлэлжээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболд, Гомпилдоогийн Мөнхцэцэг нарын сонгогдсон Дундговь аймгийн хувьд шинэ бүтээн байгуулалт болон өмнөх жилүүдийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх нийт 81 тэрбум төгрөг, үүнээс 2022 онд 28 тэрбум төгрөг суужээ. Саяхан л төсвийн санхүүжилтээр 21 аймгаас 21 дүгээрт байрт орж, сүүл мушгиж байсан Дундговь аймгийн хувьд нөлөө бүхий улс төрч буюу Сүхбаатар Батболд УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш төсөв нь ийнхүү огцом нэмэгдээд байна. 2021 онд Арвайхээр, Мандалговь, Чойр чиглэлийн хатуу хучилттай замын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлын санхүүжилт төсөвт сууж, гүйцэтгэгдсэн.

Харин 2022 оны улсын төсөвт усан бассейн бүхий спорт цогцолбор, Ахмадын өргөө, сургууль, цэцэрлэгийн барилгууд, дотуур байр зэрэг бүтээн байгуулалтын ажлуудаас гадна эмнэлэг, сургуулиудын тоног төхөөрөмжийн шинэчлэлтийн ажлууд багтаж ээ. Мөн С.Батболд гишүүн нь 2021 оны хавар болсон шороон шуурганы улмаас хохирсон иргэдэд 200 гаруй сая төгрөгийн гэр, өвс тэжээл, хүнсний тусламж, Ковид-19 цар тахлын хүнд нөхцөлд ажиллаж буй эмч эмнэлгийн ажилтнууддаа талархал илэрхийлэн Говьсүмбэр, Дундговь аймгийн нийт сумдын эрүүл мэндийн төвүүдэд 700 гаруй сая төгрөгийн үнэ бүхий хүчил төрөгч өтгөрүүлэгч аппарат зэргийг өөрийн санаачлан байгуулсан сан болон хувиасаа хандивласан байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!