Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит гуравдугаар хуралдаан хуралдлаа

🕔 2016/12/03 19:27

Аймгийн ИТХ-ын ээлжит гуравдугаар хуралдаанд нийт 35 төлөөлөгчөөс 33 төлөөлөгч оролцож ирц 94 хувьтай хуралдлаа. Хуралдаанаар 2017 оны  аймгийн төсвийн төсөл, аймгийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөр батлах тухай, аймгийн эдийн засаг,  нийгмийг хөгжүүлэх 2017 оны үндсэн чиглэлийн тухай, Мандалговь хотын ерөнхий төлөвлөгөө батлах тухай, төсвийн тодотголын тухай, Орон нутгийн 2017 оны төсвийн төсөлд өгөх аудитын саналын тухай гэсэн  үндсэн 5 асуудлыг хэлэлцсэн юм.

Хуралдааны эхэнд анхдугаар хуралдаанаар бүрэн эрхийг зөвшөөрч баталгаажуулсан хэдий ч Төлөөлөгчийн үнэмэлэх тэмдэгээ гардаж аваагүй байсан зарим Төлөөлөгчдөд ИТХ-ын дарга С.Сүхбаатар Төлөөлөгчийн үнэмлэх тэмдэгийг нь гардуулан өгөв. 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!