Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг шалгарууллаа

🕔 2021/11/11 14:13

 

Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдыг шалгарууллаа

 

Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЗДТГ-аас зарласан "Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдаараа бахархацгаая” цахим уралдааныг дүгнэж, шагнал гардууллаа.

Тус уралдаанд 18 бүтээл ирснээс Арвижих багийн иргэн М.Мөнхнасангийн "Уран сийлбэр”, Айраг багийн иргэн Э.Шинэхүүгийн "3D эсгий урлал”, Нарлаг багийн иргэн Э.Баттогтохын "Үндэсний бичиг үсэг”, Арвижих багийн иргэн Б.Хатанбаатарын "Монгол уран зураг”, Нарлаг багийн иргэн Л.Уранбайгалийн "Уламжлалт гэр ахуй” бүтээлүүд шалгарчээ.

Уралдаанд оролцогчид өөрсдийн хийсэн бүтээлийн зургаар видео танилцуулга бэлтгэн Сайнцагаан сумын ЗДТГ-ын пэйж хуудсанд байршуулсан ба ирсэн бүтээлүүдийн шалгаруулалтыг иргэдийн оролцоотойгоор зохион байгуулагчдын саналыг үндэслэн дүгнэсэн байна.

Уралдаанд оролцогч Э.Баттогтох соёлын биет бус өв болсон монгол бичгээр хичээнгүй сайхан бичих, бүтээл туурвих зэргээр өв уламжлалаа түгээн дэлгэрүүлж байгаа бол оролцогч Л.Уранбайгаль монгол ёс заншил, аж амьдралыг илүү сурталчилж, монгол гэр ахуй, аж байдал, уламжлалт соёлыг харуулсан "Амдрах ухааны өргөө" макет хийн түүндээ түшиглэн хүүхэд, залуучуудад зааж сургадаг байна.

 

Бусад оролцогчдын хувьд өөрийн авъяас, чадвар, уламжлалт арга зүйд түшиглэн монгол уламжлал, өв соёлыг харуулсан бүтээлүүд хийж, соёлын биет бус өвийг олон түмэнд сурталчлан таниулдаг ажээ.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!