Хилийн ангийн удирдлагуудтай цахим уулзалт хийлээ

🕔 2021/09/30 17:33

 

 

Хилийн ангийн удирдлагуудтай цахим уулзалт хийлээ

 

Дорноговь аймгийн Засаг дарга, Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн дарга, О.Батжаргал тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хилийн ангийн удирдлагууд болон хилийн сумын Засаг дарга нартай цахим уулзалтад оролцлоо.

Уулзалтаар хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн энэ оны төлөвлөгөө, "Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн ажлыг эрчимжүүлэх тухай” аймгийн Засаг даргын 2021 оны 03 дугаар албан даалгаврын хэрэгжилтийн явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцож, үүрэг чиглэл өгсөн байна.

Дорноговь аймаг Замын-Үүдээр БНХАУ-ын Эрээн хот, Хатанбулаг сумаар Ханги мандлын боомтзэрэг стратегийн ач холбогдол бүхий боомтоор хиллэхээс гадна бусад хэд хэдэн сум өмнөд хөрштэй хил залгаа оршдог юм.

Тиймээс хил хамгаалалтад туслах хүчний зөвлөл нь хил дагуух сумдын үйл ажиллагаа хийгээдхил хамгаалах байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, хил орчмын нутаг дэвсгэрт гарсан гэмт хэрэг зөрчлийг арилгах, хилчдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэдэг байна.

 

 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!