Эмчилгээний тасагт 429 хүн хэвтэн эмчлүүлж байна

🕔 2021/09/02 17:00

 

 

 

Онцгой комиссын шуурхай штабаас мэдээлснээр тус аймагт коронавирусний халдварын тохиолдол сүүлийн 24 цагт 68-аар нэмэгдэж, нэг хүн нас барлаа. Ингэснээр батлагдсан тохиолдол 2081 болж, нас барсан хүний тоо 9 боллоо.

Халдвар Сайнцагаан суманд 29, Хулд суманд 13, Эрдэнэдалай суманд 8, Адаацагт 6, Дэлгэрцогт, Өлзийт суманд тус бүр өоёр, Луус, Өндөршил суманд тус бүр нэг тохиолдол нэмэгдсэн. Сүүлийн 24 цагт 16 хүн эдгэрч, 160 хүн гэрийн ажиглалтад байна.

Тус аймгийн хэмжээнд дархлаажиуулалт 70 гаруй хувьтай байгаа ба дархлаажуулалтын нэгдүгээр тунд 24123 хүн хамрагдаж, 79 хувь, хоёрдугаар тунд 21798 хүн хамрагдаж, 70 гаруй хувьтай байгаа аж.

Харин 12-17 настай хүүхдүүдийн хувьд нэгдүгээр тунд 2998 хүүхэд хамрагдаж, 66,06 хувьтай байгаа бол хоёрдугаар тунд хамрагдалт 60,7 хувьтай байна.

Эмчилгээний тасагт 429 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдний хувьд 2 хүний биеийн байдал маш хүнд, 3 хүний биеийн байдал хүнд, хүндэвтэр гэсэн оноштой 10 хүн байна.Сүүлийн 24 цагт ойрын болон дам хавьтлын 1021 хүнээс түргэвчилсэн шинжилгээ авчээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!