Сүүлийн 24 цагт халдварын 20 тохиолдол нэмэгджээ

🕔 2021/08/20 16:32

 

 

 

Дундговь аймгийн Шуурхай штабаас мэдээлснээр тус аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 20 тохиолдол нэмэгдэж, халдвар авсан хүний тоо 1658 боллоо.

Наймдугаар сарын 19-нд нэг хүн нас барж, ковидаар нас барсан хүний тоо 7 болжээ.

Халдвар Сайнцагаан суманд голомтлон гарч, зарим сумдад 1-4 тохиолдлоор нэмэгдэж байгаа ба сүүлийн 24 цагт 33 хүн эдгэрч, гэрийн ажиглалтад шилжсэн байна.

Өнөөдрийн байдлаар тусгаарлах эмнэлэгт 199 хүн хэвтэн эмчлүүлж байгаас нэг хүний биеийн байдал маш хүнд, 3 хүний биеийн байдал хүнд, хүндэвтэр гэсэн оноштой 15 хүн байна.

 

Сүүлийн 24 цагт ойрын болон дам хавьтлын 14 хүнээс PCR, 228 хүнээс түргэвчилсэн шинжилгээ авчээ. Гэрийн ажиглалтад 467, тусгаарлах байранд 2 хүн байна.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!