Батлагдсан 55 тохиолдлоос 45 нь эдгэрчээ

🕔 2021/05/07 18:37

 

 

Батлагдсан 55 тохиолдлоос 45 нь эдгэрчээ

 

Дундговь аймгийн Эрүүл мэндийн газар ХӨСҮТ-ийн вакцин био бэлдмэлийн төвөөс нийт 24296 хүн тун вакцин татан авч, дархлаажуулалтын 20 цэгээр иргэдээ вакцинжуулах ажлыг зохион байгуулж байна.

Тавдугаар сарын сарын 6-ны 09:00 цагийн байдлаар 13904 иргэн эхний тун, 1578 иргэн 2 дахь тун вакцинаа хийлгэсэн байна.

Тус аймгийн хувьд дөрөвдүгээр сарын найманд коронавирусний анхны тохиолдол Эрдэнэдалай суманд бүртгэгдсэнээс хойш гурван суманд нийт 55 тохиолдол илэрч, сүүлийн 3 хоногийн турш халдварын тохиолдол нэмэгдээгүй.

Эрдэнэдалай суманд 39 иргэн халдвар авсан нь батлагдан, бүх хүнээ сумын ЭМТ-д эмчлэн эдгэрүүлж, гэрийн ажиглалтад гаргасан бол Өлзийт суманд 15 тохиолдол бүртгэгдсэнээс 6 нь эдгэрч эмнэлгээс гарсан. Одоо Дэрэн суманд нэг, Өлзийт суманд 9 хүн эмчлүүлж байна.

 

Өнгөрсөн 24 цагт 89 хүнийг түргэвчилсэн оношлуураар, 52 хүнийгPCRшинжилгээнд хамруулан 19 хүнийг гэрийн ажиглалтад авчээ.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!