210 хүн гэрийн ажиглалтад байна

🕔 2021/06/07 16:41

 

 

210 хүн гэрийн ажиглалтад байна

 

Дундговь аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын 84 тохиолдол бүртгэгдэж, 29 нь эмчлүүлж байна. 4 дүгээр сарын 8-нд анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш Эрдэнэдалай, Өлзийт, Дэрэн суманд голомтлон гарсан 55 тохиолдлыг бүрэн эмчилж, аймгийн Онцгой комиссоос "ногоон бүс” болсноо зарлаад тун удаагүй байтал Дэлгэрхангай, Сайнцагаан суманд халдвар гарч, сүүлийн өдрүүдэд халдварын тархалт нэмэгдэх төлөвтэй байна.

Дэлгэрхангай суманд гарсан 15 тохиолдлыг сумын ЭМТ-д хэвтүүлэн эмчилж байгаа бол Сайнцагаан сумын хувьд өвчтөнөө Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт эмчилж байна.

Аймгийн төвд халдвар нэмж гарах магадлалтай байгаа тул "Говийн ирээдүй" цогцолбор сургуулийн дотуур байранд өвчтөн хүлээн авах ор нэмж дэлгэхээр бэлтгэж байгаа аж.

6 дугаар сарын 8-ны байдлаар Сайнцагаан суманд тусгаарлан ажиглах байранд 7, гэрийн ажиглалтад 93, Дэлгэрхангай суманд 56 хүн тусгаарлан ажиглах байранд, 210 хүн гэрийн ажиглалтад байна.

 

Сүүлийн 24 цагийн хугацаанд аймгийн хэмжээнд 355 хүнээсPCRшинжилгээ авч, сорьцыг Улаанбаатар хот руу шинжлүүлэхээр илгээжээ.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!