Үндэсний бичигтэн хамт олон

🕔 2021/06/22 18:11

 

Үндэсний бичигтэн хамт олон

 

Дундговь аймгийн лаборатори Эрдмийн далай цогцолбор сургуулийн багш ажилчдын 90 хувь нь МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг ”Хүмүүн бичиг” сониныг захиалж, монгол бичгийн унших, бичих чадвараа нэмэгдүүлэх гарын авлага болгон хэрэглэж байна.

Тус сургуулийн хамт олон байгууллагаараа "Үндэсний бичигтэн” хамт олон болох зорилт тавин ажлын баг байгуулан, төлөвлөгөө гарган ажиллаж байгаа аж.

Аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлийн шийдвэрээр Ардын багш Д.Төмрийн удирдан явуулж буй монгол бичгийн цахим сургалтад алба хаагчдаа бүрэн хамруулж, сургалтыг илүү үр дүнтэй болгох зорилгоор монгол хэлний багш нараараа давхар давтлага авчээ.

Тодруулбал, багш, ажилчдынхаа үндэсний бичгийн унших, бичих чадварын гарааны үнэлгээг тодорхойлон тэднийг мэдлэг, чадварын түвшнээр 6 багт хуваарилж, 4 дүгээр сарын 26-наас нэг сарын хугацаанд 6 багшаар 68 цагийн сургалт хийлгэж, хичээлийг бататгасан байна.

Энэхүү үйл ажиллагааны талаар боловсрол судлалын магистр,боловсролын тэргүүний ажилтан, сургуулийн захирал Т.Туяамандахаас тодруулахад "Удахгүй 2025 он гэхэд бид хос бичгээр ажлаа явуулах хэрэгтэй болно.Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96-р тогтоолоор "Үндэсний бичиг III хөтөлбөр”-ийг баталсан.

Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр манай аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлөөс олон ажлыг хийж, хэрэгжүүлж байна. Манай сургууль ч олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа.

Монгол хэлний заах аргын нэгдэл, бага хэсгийн багш нартайгаахамтран сургалтыг зохион байгуулж, хамт олноороо "Хүмүүн бичиг” сониноо захиалан уншиж байна. Энэ сонин бол үндэсний бичгээр хэвлэгдэн гардаг цорын ганц сонин учраас бидний хувьд бараг л үндсэн гарын авлага болж байгаа.

Д.Төмөр багшийн цахим сургалтадбид бүрэн хамрагдаж байгаа. Цахим сургалтаар олж авсан мэдлэгээ бататгахын тулд манай багш нар сургалт явуулсан.Анхан болон дунд шатны агуулгын хүрээнд сургалтыг Тэргүүлэх зэрэгтэй багш Л.Уранбайгаль,Ш.Мөнхзул,Ц.Мөнгөнчимэг, "Заах аргач” зэрэгтэй багш Э.Баттогтох,Б.Наранбат, залуу багш Э.Долгормаа,Л.Сумъяабазар нар удирдан зохион байгууллаа.

Анхан шатны мэдлэг олгох3багт54,дунд шатны мэдлэг олгох 3багт42 багш,ажилчид 100 хувь хамрагдаж,үндэсний бичгээруншиж,бичиж сурсны баяраа хийж, "Хичээнгүй сайхан бичигтэн”,"Алдаагүй зөв бичигтэн”,”Хурдан уншигч”нараа шалгарууллаа.

Мөн"монгол бичигтэн”ахлах,дунд,бага, захиргааны ажилчид гэсэн цахим бүлгийг ажиллуулан,Төмөр багшийн цахим хичээл болон багш нар маань өөрсдийн бэлтгэсэн гарын авлага,үзүүлэн тараах материалаа байршуулж, гэрийн даалгавраа шалган үр дүнг тооцон ажилласан.

 

Байгууллагынхаа гаднамонгол бичгээр бичсэн гэрэлт хаягийгзахиалан хийлгэж байрлуулахад бэлэн болоод байна.Манай хамт олонийнхүүүндэсний бичгээ хамт олноороо хичээнгүйлэн суралцаж, идэвхийлэн оролцож байна” гэлээ.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!