Техникийн хяналтын үзлэг 5 дугаар сарын 24-нөөс эхэлнэ

🕔 2021/05/19 17:17

 

 

 

Техникийн хяналтын үзлэг 5 дугаар сарын 24-нөөс эхэлнэ

 

Дундговь аймгийн хөдөөгийн 14 суманд техникийн хяналтын үзлэг, шинэчилсэн бүртгэл тавдугаар сарын 24-нөөс эхлэхээр хуваарь гарчээ.

Дээрх үзлэг, шинэчилсэн бүртгэл хийх тухай шийдвэр энэ оны 2 дугаар сарын 18-нд гарсан хэдий ч дөрөвдүгээр сарын эхээр тус аймагт коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдсэн учраас энэ ажил хойшлоод байсан.

Аймгийн хэмжээнд 2 суманд нийт 55 тохиолдол бүртгэгдэж, бүх хүнээ эдгээж, халдварын голомжтгүй болсон учраас ийнхүү техникийн хяналтын үзлэг, тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл хийж эхлэхээр болжээ.

Үзлэг тавдугаар сарын 24-нд Дэлгэрцогт сумаас эхэлж, энэхүү ажлыг зохион байгуулах комисс нэг суманд хоёр өдөр ажиллах ба хуваарийн дагуу зургадугаар сарын 7-9-нд завсарлаад мөн сарын 24-нд дуусна.

Энэ үеэр иргэд, байгууллагын эзэмшилд бүртгэлтэй байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, орон нутгийн автозам ашигласны төлбөр хураамжийг авах бөгөөд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, стандартын шаардлагыг хангуулж, гаалийн бүрдүүлэлттэй мотоциклийг бүртгэлжүүлж, ашиглах боломжгүй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлээс хасуулах ажлуудыг мөн гүйцэтгэх ажээ.

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!