Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна

🕔 2020/03/04 13:22

Өмнөговь, Дундговь, Улаанбаатарыг холбосон А-0201 улсын чанартай авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Улсын комиссын шийдвэрийн дагуу өнөөдөр өглөөний 6.00 цагаас эхлэн хот хооронд, орон нутгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нээснээс хойш Мандалговь хотын хяналтын цэгээр өдрийн 13.00 цагийн байдлаар 300 гаруй автомашин дайран өнгөрчээ.

Тус цэг дээр аймгийн Цагдаагийн газар, ОБГ, МХГ, Эрүүл мэндийн газрын ажилтнууд үүрэг гүйцэтгэж, орж, гарч байгаа тээврийн хэрэгслээр зорчигч иргэдийн халууныг үзэж, 18 асуулт бүхий асуумж бөглүүлж байна.

Энэхүү асуумж нь зорчигчийн очих газрын хаяг, эргээд холбоо барих утасны дугаарыг үнэн зөв авч, хяналт тавих зорилготой. Хяналтын цэг дээр ачаалал байхгүй, хөдөлгөөн хэвийн үргэлжилж байгаа ба Дундговь аймгийн Онцгой комиссын шийдвэрээр зам дагуу 25-30 км-ийн зайтай 11 хяналтын цэг ажиллаж байгаа юм. 

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!