3400 тээврийн хэрэгсэл шинэчилсэн бүртгэл, үзлэг оношилгоонд хамрагджээ

🕔 2020/05/21 14:56

 

Дундговь аймгийн хэмжээнд 2020 он гарсаар 3400 тээврийн хэрэгсэл шинэчилсэн бүртгэл, үзлэг, оношилгоонд хамрагдаад байна. 2020 оны хоёрдугаар сард "Техникийн хяналтын үзлэг, тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл явуулах тухай” аймгийн Засаг даргын захирамж гарч, ажлын хэсэг томилогдон 15 суманд энэхүү үйл ажиллагааг тавдугаар сарын 4-нөөс эхлэн зохион байгуулж байна. Тавдугаар сарын 4-18-нд Дэлгэрцогт, Дэрэн, Цагаандэлгэр, Баянжаргалан, Говь-Угтаал, Өндөршил суманд тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг оношилгоог зохион байгуулсан бол бусад суманд тавдугаар сарын 21-нээс ажлын хэсэг ажиллах ажээ. 

Сумдад тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл хийх энэ үеэр автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураамж, өөрөө явагч хэрэгслийн сайн дурын даатгалыг мөн хийж байна. Аймгийн хэмжээнд даатгалын найман компани үйл ажиллагаа явуулдаг бөгөөд даатгалын нэг компани жилдээ 1000 гаруй тээврийн хэрэгслийг даатгалд хамруулж, 30,0 орчим сая төгрөгийн орлоготой ажилладаг аж. Тус аймгийн хэмжээнд нийт 16,0 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа ба түүнээс бараг 2,0 мянган тээврийн хэрэгсэл эвдэрсэн, ашиглагддаггүй бол 2,0 мянга орчим тээврийн хэрэгсэл өөр аймаг, Улаанбаатар хотод бүртгүүлдэг учраас шинэчилсэн бүртгэлд 12,0 мянган тээврийн хэрэгслийг хамруулахаар төлөвлөж байгаагаа аймгийн Тээврийн газраас мэдээллээ.  

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!