Татвар төлөгчдийн өдрийг цахимаар тэмдэглэж байна

🕔 2020/05/07 17:35

Жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт зохион байгуулдаг "Татвар төлөгчдийн өдөр”-ийг Дундговь аймгийн Татварын хэлтэс "Эрсдэлийн эсрэг хамтдаа” уриан дор цахимаар тэмдэглэж  байна.

Энэхүү үйл ажиллагааны хүрээнд цахимаар сургалт сурталчилгаа явуулж, зөвлөгөө өгч, "Би ирээдүйд татвар төлөгч” гар зураг, зохион бичлэгийн уралдааныг зохион байгуулж, Татварын багц хуулийг таниулж байгаа ба татвар төлөгчиддөө "баярлалаа” хэмээн талархал дэвшүүлж байгаа юм.  

Тус аймгийн хэмжээнд нийт татвар төлөгч 1223 аж ахуйн нэгж, байгууллага бүртгэлтэй байдаг ба түүнээс 881 нь компани, хоршоо, нөхөрлөл, ОНӨҮГ юм. Харин татвар төлөгч 4009 иргэн байдаг.

Аймгийн Татварын хэлтэс Татварын хуулийн шинэчлэлийн хүрээнд шинэ бүтэц зохион байгуулалттайгаар ажиллаж эхэлжээ. Тодруулбал, "бичил” татвар төлөгчтэй харилцах болон "жижиг” татвар төлөгчтэй харилцах гэсэн хоёр тасагтайгаар үйл ажиллагаагаа явуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. 

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!