Малын хорогдол 5.4 хувьтай байна

🕔 2021/04/23 18:19

 

 

Малын хорогдол 5.4 хувьтай байна

 

Дундговь аймгийн нутгаар хаваржилт хүндэрч, 205 696 толгой мал хорогдсон ба энэ нь 2020 оны эцэст тоолуулсан нийт малын 5,4 хувийг эзэлж байна.

Оны эцэст тус аймаг нийт 3 780 889 толгой мал тоолуулсан бол дөрөвдүгээр сарын 22-ны байдлаар3,5сая толгой малтай болсон байна.

Малын хорогдлыг сумаар нь авч үзвэл Сайхан-Овоо сум 10,7 хувь, Луус сум 9,6 хувь, Гурвансайхан сум 8,7 хувьтай байгаа нь хамгийн өндөр хорогдолтой байна.

Харин Өлзийт, Дэлгэрхангай, Эрдэнэдалай суманд малын хорогдол харьцангуй бага байгаа ажээ.

Төрлөөр нь авч үзвэл 344 тэмээ, 3104 адуу, 2953 үхэр, 96679 хонь, 102615 ямаа хорогдсон нь тэмээний 0,82 хувь, адууны 1,8 хувь, үхрийн 3,8 хувь, хонины 5,3 хувь, ямааны 6,2 хувийг тус тус эзэлж байна.

 

Аймгийн нийт нутгаар хуурайшилт ихтэй, мал идэх хоолгүйн улмаас нэлээд муудаж, цаашид ч хорогдох магадлалтай байгааг малчид хэлж байна. Нийт малчдын 60 гаруй хувь нь аймгийнхаа нутагт өвөлжөөд, хаваржиж байгаа ба хорогдсон малын дийлэнх нь нутагтаа байгаа малчдынх ажээ.

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!