ДУНДГОВИЙН МАЛ СҮРЭГ 4 САЯАС ДАВЛАА

🕔 2019/12/27 22:10
2019 оны мал тооллогын урьдчилсан дүн гарлаа. Дундговь аймгийн мал сүрэг 2018 оны эцсээр 3,8 саяас давж тоологдсон бол энэ оны эцсийн тооллогоор урьдчилсан дүнгээр дөрвөн саяас давлаа гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээллээ.
.Дундговь аймаг 2019 оны жилийн эцэст 4092.7 мянган толгой мал тоолуулсан нь өмнөх оноос 266.8 мянган толгой буюу 7.0 хувиар өссөн байна. Үүний дотор Тэмээ 39.6 мянган толгой буюу 5.0 хувь, Адуу 15.3 мянган толгой буюу 9.4 хувь, Үхэр 2.0 мянган толгой буюу 2.7 хувь, Хонь 111.4 мянган толгой буюу 6.1 хувь, Ямаа 136.1 мянган толгой буюу 7.9 хувиар мал сүрэг таван төрөл дээрээ өссөн байна. Дундговь аймаг хамгийн олон тэмээтэй аймгаас V-р байр, хамгийн олон малтай сумаар Эрдэнэдалай сум II-р байрт орлоо.

ДУНДГОВИЙН МАЛ СҮРЭГ 4 САЯАС ДАВЛАА

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!