Шинээр 71 өрх мянгат малчин болжээ

🕔 2017/01/05 12:20

Дундговь аймаг 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор 3 059 855 толгой мал тоолуулж өмнөх оноос 295 482 толгой буюу 10.7 хувиар өслөө. Малын өсөлтийг төрлөөр нь авч үзвэл адуу 10.7 хувь буюу 3.1 мянга, үхэр 14.1 хувь буюу 7.7 мянга, тэмээ 10.0 хувь буюу 3.1 мянга, хонь 13.5 хувь буюу 170.9 мянга, ямаа 7.8 хувь буюу 100.4 мянган толгойгоор тус тус өссөн байна.

2016 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр нийт сүрэгт эзлэх хонины хувь 1.2 пунктээр өсч ямааны эзлэх хувь 1.2 пунктээр буурсан адуу, үхэр, тэмээ, өмнөх оны түвшинд байна. Аймгийн хэмжээнд шинээр 71 мянгат төрж нийт малчин өрхийн 7.0 хувийг 1000-1499 малтай өрх, 1.4 хувийг 1500-2000 малтай өрх, 0.8 хувийг 2000-аас дээш малтай өрх эзэлж байна. Үүний дотор 3000-аас дээш малтай өрх аймгийн хэмжээнд 8 малчин өрх байна.Нийт малчин өрхийн 6.0 хувийг 50 хүртэл малтай өрх, 7.8 хувийг 51-100 хүртэлх малтай өрх, 17.7 хувийг 101-200 малтай өрх, 36.6 хувийг 201-500 малтай өрх, 22.8 хувийг 501-999 малтай өрх эзэлж байна. Малчин өрхийн тоо 2015 оноос 409 өрхөөр өссөн байна.

Эх сурвалж: Дундговь аймгийн ЗДТГ

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!