ДУНДГОВЬД БОЛСОН ЦАС ШУУРГАНЫ УЛМААС МАЛЫН ХОРОГДОЛ ГАРСААР БАЙНА

🕔 2019/05/15 21:43
Дундговь аймгийн нутгаар цаг агаарын байдал тогтворгүй, салхи, шуурга ихтэй өдрүүд үргэлжилж байна.  Энэ сарын 11-12-ны өдрүүдийн цасан шуурганд бод мал олноор уруудаж бог мал цасанд дарагдсан, улмаар олноор хорогдсон мэдээ цөөнгүй дуулдана. Тухайлвал Өмнөговь, Дорноговь аймагтай хил залгаа нутгаар бог мал цасанд дарагдан олноор хорогдсон,  шуурганд тэмээ хэвтчихдэг ч нялх ботго хэвтэхээ мэдэхгүй  хөлдөж үхэх, шуурганд туугдан эх, ижлээсээ холдон ганц нэгээрээ яваа  тохиолдол элбэг гарчээ. Ойрдоо ч цас шуургатай байх мэдээ  байхад энэ талаар ярьж сэрэмжүүлж, шуурхай арга хэмжээ авч байгаа газар тэр бүр дуулдахгүй, байна.  Авто тээврийн хот хоорондын хөдөлгөөнийг түр хааснаас  өөр мэдээлэл алга л байна. Хавар, зуны эхэн сарын цас шуурганы хохирол говь, тал хээрийн аймагт илүү  байдгийг анхаарууштай.

ДУНДГОВЬД БОЛСОН  ЦАС ШУУРГАНЫ УЛМААС  МАЛЫН ХОРОГДОЛ ГАРСААР БАЙНА

 

ДУНДГОВЬД БОЛСОН  ЦАС ШУУРГАНЫ УЛМААС  МАЛЫН ХОРОГДОЛ ГАРСААР БАЙНА

 


 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!