Хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг даалгав

🕔 2021/03/30 18:50

 

Хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг даалгав

 

 

НҮБ-ын Хүмүүнлэгийн тусламж хариуцсан багийн (HCT) цахим уулзалт гуравдугаар сарын 26-нд болж, тус уулзалтад Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, ХХААГ-ын дарга Б.Мөнхжаргал оролцжээ.

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат гуравдугаар сарын 14-нд тус аймагт болсон байгалийн аюулт үзэгдэл, түүний хор хохирол, өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулж, малчдад нэн яаралтай хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийг хүсчээ.

Мөн тус аймагт бэлчээрийн менежмент, түүний нөхөн сэргээлт болон малчдын амьжиргаа, бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихтэй холбогдсон урт хугацааны төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх шаардлагатай байгааг уламжилсан аж.

 

Уулзалтын төгсгөлд НҮБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч ноён Тапан Мишра байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд харамсаж буйгаа илэрхийлээд, тэдэнд яаралтай тусламж үзүүлэхийг "Хүмүүнлэгийн тусламж хариуцсан баг”-т даалгажээ.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!