Шотланд дахь Монгол Улсын Өргөмжит консул Дундговь аймагт ажиллаа

🕔 2016/10/18 10:07

Шотланд дахь Монгол Улсын Өргөмжит консул Дундговь аймагт ажиллаа

 

Шотланд дахь Монгол Улсын Өргөмжит Консул Дэвид Скот Дундговь аймагт хүрэлцэн ирж аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэтэй ажлын уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Аймгийн Засаг дарга сүүлийн 9 жил хамтран ажиллаж байгаа гадаад хамтын ажиллагаагаа  цаашид өргөжүүлж эсгий, эсгий эдлэл, гар урлалын бүтээгдэхүүнийг Шотландын зах зээлд нийлүүлэх, боловсрол солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, аймгийн соёл урлагийг сурталчлах, аялан тоглолт хийх зэрэг саналуудыг тавьж Нэгдсэн эмнэлэгт бөөрний аппараттай болоход санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Өргөмжит Консул Дэвид Скот хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар судалж үзээд цаашид Шотландын аль нэг хоттой  ах дүү хотын холбоо тогтоох, жижиг дунд бизнес эрхлэгчдийг холбож өгөхөд дэмжиж ажиллахаа мэдэгдлээ.

http://www.mnb.mn/i/98554

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!