МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Г.БИЗЬЯАЖАВ ТЭНГЭРТ ДЭВШСЭНД ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

🕔 2021/01/31 11:59

ГЭНЭМААГИЙН БИЗЬЯАЖАВ   

Монгол улсын гавьяат багш Гэнэмаагийн Бизъяажав 2021 оны 01-р сарын 26-ны өдөр өвчний улмаас нас нөгчиж нөхөж баршгүй гарз тохиолдлоо.

Г.Бизъяажав нь 1932 онд Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт төрж 1949 онд  дөнгөж долдугаар ангиа дүүргээд төрсөн нутаг Дэлгэрцогт сумын 7 жилийн дунд сургуульд бага ангийн багшаар хөдөлмөрийн гарааг эхлэсэн цагаас хойш боловсролын салбарт багш, байцаагч, захирлаар тасралтгүй 43 жил ажилласан манай улсын шилдэг сурган хүмүүжүүлэгч, удирдагчдын нэг байлаа.

- 1949-1953 онд Дэлгэрцогт сумын бүрэн бус дунд сургуульд бага ангийн багш

- 1953-1962 онд Цагаан-Овоо сумын бага сургуульд захирал

- 1962-1965 онд Хулд сумын бага сургуульд захирал

- 1965-1970 онд Дэлгэрхангай сумын 8 жилийн дунд сургуульд захирал

- 1970-1972 онд Дундговь аймгийн Ардын боловсролын хэлтэст байцаагч

- 1972-1992 онд Сайнцагаан сумын 8 жилийн дунд сургуульд захиралаар

тус тус ажиллаж өөрийн ухамсарт амьдралаа эх орныхоо ирээдүй болсон хүүхэд багачуудыг сурган хүмүүжүүлэх, сургалтын материаллаг баазыг бүрдүүлэх үйлст зориулсан юм.

Түүний гавъяа зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Ардын хувьсгалын ойн болон бусад одон медалиуд хүртээснээс  гадна 1961 онд "Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан Монгол улсын анхны хоёр дахь багш юм.  Мөн  2002 онд Монгол улсын гавьяат багш цол хүртээжээ.

    Талийгаачийн ар гэр, үр хүүхэд, төрөл төрөгсөд, мянга мянган шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.

 Түүний эрхэлсэн ажилдаа үнэнч, хичээнгүй махруу, зарчимч, тууштай зан чанар, өндөр ёс суртахуун, Монгол улсын боловсролын хөгжилд оруулсан хувь нэмэр, үлдээсэн өв бид бүхний сэтгэлд үүрдэн дурсагдан үлдэх  болно.

 

                                                                Дундговь аймгийн ИТХ, Засаг дарга, түүний тамгын газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Дэлгэрцогт сумын ИТХ, ЗДТГ, Сайнцагаан сумын ЕБС-ийн ахмад багш нар.

МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Г.БИЗЬЯАЖАВ ТЭНГЭРТ ДЭВШСЭНД ЭМГЭНЭЛ ИЛЭРХИЙЛЛЭЭ

 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!