Хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэнийг шалгаж байна

🕔 2021/01/21 19:13

 

Хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэнийг шалгаж байна

 

Дундговь аймгийн Цагдаагийн газраас коронавирусний цар тахлын үед хорио цээрийн дэглэмийг зөрчин Улаанбаатар хотоос зөвшөөрөлгүй хүн тээвэрлэсэн иргэнийг илрүүлэн шалгаж байгаагаа мэдээллээ.

Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин, аймаг, хот хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглож, зөвхөн хүнс, өвс тэжээл тээвэрлэх, буяны ажилд оролцох, хүнд өвчтэй хүнийг тээвэрлэхийг зөвшөөрч байгаа юм.

Зөвшөөрөлгүй хүн тээвэрлэсэн жолоочийн хувьд "Өлзийт хороололд аавтайгаа уулзах гэж ирээд, Дундговь явах хүмүүс байхаар нь аваад гарсан.PCRшинжилгээ өгсөн л бол явж болно гэж ойлгосон. Хууль, журмыг дутуу ойлгож, мэдсэний улмаас буруу үйлдэл хийснээ ухаарч байна” гэсэн тайлбарыг өгчээ.

Зөрчлийн тухай хуульд зааснаар гамшгийн үед хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, дэглэм зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 7-30 хоногийн хугацаагаар баривчлах хуулийн зохицуулалттай ажээ.

 

Тиймээс хорио цээрийн дэглэмийг зөрчихгүй байхыг Цагдаагийн газраас анхааруулж байна.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!