ТАМГЫН ГАЗРААС АЛБАН ЁСНЫ МЭДЭЭЛЭЛ ГАРГАЖЭЭ

🕔 2020/12/07 23:28
"СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫН ШИНЭ ТОМИЛГООНЫ ТУХАЙ АЛБАН ЁСНЫ ЭХ СУРВАЛЖТАЙ МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙНА.
Сүүлийн өдрүүдэд цахим орчинд Дэлгэрхангай сумын Засаг дарга М.Батсүх, Хулд сумын Засаг дарга П.Бямбалхагва, Луус сумын Засаг дарга Б.Өлзийхишиг мөн Өлзийт сумын Засаг дарга Б.Гасрандорж нарын томилгоог хуульд нийцээгүй томилгоо болсон талаарх мэдээлэл иргэдийн дунд тархаад байгаа билээ.
Дэлгэрхангай, Луус, Хулд сумын Засаг даргад нэр дэвшигч нарын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хуульд заасны дагуу Авлигатай тэмцэх газарт хүргүүлж тус газраас "тухайн албан тушаалд томилоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй болно” гэж албан бичигт тусгажээ. Улмаар аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат МУ-ын Үндсэн хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, сумдын ИТХ-ны тогтоол, Авлигатай тэмцэх газрын албан тоотыг тус тус үндэслэн Дэлгэрхангай, Хулд, Луус сумдын Засаг даргыг томилсон захирамж гаргасан байна.
Мөн Өлзийт сумын Засаг даргаар томилогдсон Б.Гасрандоржийн талаар Авилгатай тэмцэх газраас "Өлзийт сумын Засаг даргын албан тушаалд нэр дэвшигч Б.Гасрандорж нь төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан гэсэн шаардлага хангахгүй байх тул хуульд заасан шаардлага хангасан этгээдийг нэр дэвшүүлж, томилох эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн албан бичиг 2020 оны 11 сарын 17-нд ирсэн.
2020 оны 11 сарын 23-ны өдөр аймгийн Засаг дарга асан О.Бат-Эрдэнэ Б.Гасрандоржийг Өлзийт сумын Засаг даргаар томилсон захирамж гаргасан бөгөөд энэ захирамж нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д нийцээгүй учир уг захирамжийг аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат 12 сарын 07-ны өдрийн захирамжаар хүчингүй болгосон байна" гэж Дундговь аймгийн ЗДТГ-ын мэдээлэлд өгүүлжээ.
"29.3.Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно"
/Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиас/

ТАМГЫН ГАЗРААС АЛБАН ЁСНЫ МЭДЭЭЛЭЛ ГАРГАЖЭЭ

 

ТАМГЫН ГАЗРААС АЛБАН ЁСНЫ МЭДЭЭЛЭЛ ГАРГАЖЭЭ

 

ТАМГЫН ГАЗРААС АЛБАН ЁСНЫ МЭДЭЭЛЭЛ ГАРГАЖЭЭ

ТАМГЫН ГАЗРААС АЛБАН ЁСНЫ МЭДЭЭЛЭЛ ГАРГАЖЭЭ

 

ТАМГЫН ГАЗРААС АЛБАН ЁСНЫ МЭДЭЭЛЭЛ ГАРГАЖЭЭ

 




 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!