Коронавирус хөгшрөлтийг түргэсгэж байна

🕔 2020/12/02 18:31

 

Коронавирус хөгшрөлтийг түргэсгэж байна

 

АНУ-ын Жорж Мейсоны их сургуулийн профессор Анча Баранова РИА агентлагт ярилцлага өгөхдөө COVID-19 туссан хүмүүс цагаасаа эрт хөгширч байгаа гэж анхаарууллаа.

Түүний хэлснээр хүндрэлгүй өвдсөн хүмүүсийн ч бие махбодын хөгшрөлт түргэсэж байгааг тус их сургуулийн эрдэмтэд судалгаагаар нотолж чадсан байна.

Анча Баранова "Хөнгөн өвчтөнүүдийн 70 хувьд нь дотоод эрхтний өөрчлөлт ажиглагдсан. Элэг зэрэг эрхтний өөрчлөлтийн улмаас ковид туссан 40 настай хүнээс 60 настай хүнд илэрдэг шинж тэмдэг илэрч байлаа. Коронавирус хүний хамаг нөөц бололцоо, дархлааг сорон авч байгаа тул хөгшрөлт түргэсэж байна. Энэ өвчнийг бүрэн судлахын тулд ковидоор өвдөөд эдгэсэн хүмүүсээс сорьц авч, шинжлэх шаардлагатай” гэж ярьсан байна.

https://news.zindaa.mn/3i5r


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!