Монгол улсад коронавируст халдварын 42 дах тохиолдол бүртгэгдлээ

🕔 2020/05/08 13:55

ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү коронавирусийн халдварын шинжилгээнд хамрагдсан хүмүүс болон Монгол улсад коронавируст халдварын 42 дах тохиолдол бүртгэгдсэн талаар мэдээлэл өглөө.

Д.Нямхүү: "Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өчигдөр нийт 44 хүнд шинжилгээ хийсэн. Сэжигтэй хоёр тохиолдол, тандалтын зорилгоор хийсэн 7 сорьцод шинжилгээ хийсэн. Үүнд Өмнөговь аймагт тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлоос коронавирус илрээгүй. Харин тавдугаар сарын 3-нд Франкфуртийн онгоцоор ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.

Тухайн хүнээс тавдугаар сарын 7-нд маш тодорхой буюу толгой өвдөх, хоолой хөндүүрлэх, нус их гарах, ядрах, дотор муухайрах, бөөлжих, хоолонд дургүй болох гэх мэт шинж тэмдгүүд илэрч, шинжилгээ авахад коронавирус илэрлээ. Ингээд батлагдсан тохиолдол манай улсын хэмжээнд 42 боллоо. Үүнээс эдгэрч гарсан 13, эмчлэгдэж байгаа 29 тохиолдол байна. Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдал хэвэндээ, тогтвортой байгаа. Эмчилгээ үргэлжилж байна" гэлээ. 

Ж.Бат 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!