ЗАР »
- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
Нэгдүгээр бүлгийн цустай хүмүүст коронавирусийн халдвар хөнгөн тусаж байгааг Хятадын эрдэмтэд тогтоожээ
🕔 2020/03/18 12:55
А (II) бүлгийн цустай хүмүүст Covid-19 вирусийн халдвар илүү хүнд тусаж байгаа бол O (I) бүлгийн цустай хүмүүсийг хөнгөн хэлбэрээр өвчлүүлж байгааг Хятадын эрдэмтдийн судалгаа харуулжээ. Эрдэмтэд судалгааг хийхдээ Ухань, Шэнжэнь хотуудын 2,000 гаруй өвчтөний мэдээллийг боловсруулж, тухайн хотуудын эрүүл хүмүүсийн өгөгдөлтэй харьцуулсан байна.
Судалгааны үр дүнгээс харвал A (II) бүлгийн цустай хүмүүст коронавирус илүү өндөр хувьтай халдварлаж, шинж тэмдгүүд нь илүү хурцаар илэрч байжээ. Хэдийгээр энэ судалгаа нь эхний шатных, цаашид гүнзгийрүүлэх шаардлагатай ч коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг эмчлэхдээ цусны бүлгээр нь ялгаж анхаарал тавих хэрэгтэйг оролцсон эрдэмтэд нь эрх баригчид болон эрүүлийг хамгаалах байгууллагуудад зөвлөсөн байна.
"А бүлгийн цустай хүмүүсийг халдвараас хамгаалахад илүү анхаарал тавьж чадвал коронавирусийн тархалтыг бууруулах боломжтой” гэж үзэж байгаагаа Уханий Их сургуулийн Жоннань эмнэлгийн тэргүүлэх судлаач Ван Шинхуань ярьжээ. Мөн A бүлгийн цустай өвчтөнүүдэд илүү их анхаарал тавьж, эрчимтэй эмчлэх хэрэгтэй байгааг тэр хэлсэн байна. Харин эсрэгээрээ O бүлгийн цустай хүмүүст коронавирусийн эрсдэл мэдэгдэхүйц бага байгааг эрдэмтэд илрүүлжээ.
Баримтаас үзвэл Ухань хотод коронавирусийн халдвараар нас барсан 206 хүний 85 нь А бүлгийн цустай байсан гэнэ. Харин О бүлгийн цустай хүн 52 байсан нь 63 хувиар бага үзүүлэлт ажээ. Энэ харьцаанд хүмүүсийн нас, хүйс ялгаагүй нөлөөлсөн байна. Судалгаанд Бээжин, Ухань, Шанхай, Шэнжэнь хотуудын эрдэмтэд, эмч нар оролцож, тайланг нь өнгөрсөн долоо хоногт шинжлэх ухааны Medrxiv.org сайтад нийтэлж, бусад судлаачдын санал дүгнэлтийг авч эхэлжээ.
Э.Сэмүүн
Эх сурвалж: South China Morning Post
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!