- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
Везувий галт уулын хохирогчийн тархи шил болсон байжээ
Везувий галт уул М.Э.Ө. 79 онд дэлбэрч, Помпеи, Херкуланум хотыг газрын хөрснөөс арчиж, олон мянган хүний амийг авч одсон юм.
Неаполийн их сургуулийн хэсэг эрдэмтэд аль 1960-аад онд чулуужсан нурамны доороос гаргаж авсан ром хүний олдворыг шинжилсэн судалгааны үр дүнг New England Journal of Medicines сэтгүүлд нийтэлжээ.
Хэт өндөр температурт бодисыг шатааж, огцом хөргөхөд тухайн бодис шил болж хувирдаг байна. Эрт үеэс хадгалагдан үлдсэн тархи нь археологийн тун ховор олдворт тооцогддог бөгөөд халууны нөлөөнд хайлсан хүний тархи олдсон нь анхны тохиолдол юм гэж Неаполийн их сургуулийн антропологич Пьер Паола Петроне ярьжээ.
Хохирогч 25 настай эрэгтэй хүн байсан бөгөөд галт уул дэлбэрэх үед тэрээр модон орон дээр хэвтэж байсан нь хоёр мянган жилийн дараа чулуужсан нурам доороос олджээ. Шатсан модыг шинжлэхэд энэ газар температур Цельсийн 520 хэмд хүрч байжээ.
Хэт өндөр халууны нөлөөнд хүний биеийн өөх шатаж, зөөлөн эд хоромхон зуур уур болж хувирсан бөгөөд дараахан нь температур маш хурдан буурсан гэх таамаг дэвшүүлжээ. Хохирогчийн гавал дахь шилтэй төстэй материал болон хүний тархинд хадгалагдан үлдсэн уураг, үсэнд өөхний хүчил илэрсэн нь хэт өндөр температурын нөхцөлд хүний тархи хадгалагдан үлдсэнийг гэрчилж байна. Херкуланум, Помпеи хотын тууриас ийм төрлийн олдвор дахин олдоогүй байгаа юм. Везувий галт уул дэлбэрсэн өдөр М.Э.Ө 79 оны наймдугаар сарын 24, зарим эх сурвалжид аравдугаар сарын 17-нд Херкуланум хот халуун чулуу, нурамнаас бүрдсэн халуун хайлмаг дор булагдсан байна.
Я.Болор
Эх сурвалж: Zindaa.mn