Ц.МӨНХБАТ УОК-ЫН ЦАХИМ ХУРАЛД ОРОЛЦОН ХҮСЭЛТ ГАРГАЛАА

🕔 2020/12/02 13:51

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комиссоос 21 аймагтай хийсэн цахим хуралд аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Засаг дарга Ц.Мөнхбат нар болон аймгийн Онцгой комиссын гишүүд оролцлоо.
Хурлаар Ковид-19 өвчлөлийн нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож мөн цаг үе, өвөлжилтийн асуудлаар ярилцлаа. Засаг дарга Ц.Мөнхбат: "Дундговь аймагт өвөлжилт хүндэрч байгаатай холбоотой 1000тн өвс, 500тн тэжээлийн нөөц хүсэж байна. 4-5 отрын штаб байгуулах төлөвлөгөөтэй байна. Энэ ажлын зардал санхүүгийн асуудалд анхаарч өгнө үү" гэсэн хүсэлтийг УОК-т тавилаа.
Засгийн газраас хариуд нь: "Өвөлжилт хүндэрсэн гэж үзэж байгаа 6 аймагт Дундговь аймаг багтаж байгаа бөгөөд 200 сая төгрөгийн санхүүжилт шийдэгдсэн, холбогдох яамтай ярилцаж санхүүжилтээ хурдан татан авах, Улсын нөөцөд байгаа хуучин өвс, тэжээлийг хэрхэн аймгуудад хувиарлах талаар ирэх 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ" гэсэн чиглэлийг өглөө.

Мөн Дундговь аймагт барилгын чиглэлээр үйл ажиллагаа  явуулдаг "Ашид бюльдинг"-ХХК-ны захирал Д.Нэргүй аймгийн онцгой комиссын үйл ажиллагаанд зориулан нэг сая төгрөг, 10,000 ш амны хаалтыг хандивлан өгсөнийг  Засаг дарга  Ц.Мөнхбат хүлээн авч "Ашид бюльдинг"-компаний хамт олонд ажлын өндөр амжилт хүсч, талархал илэрхийллээ  гэж аймгийн ЗДТГ-ын ХМОНХ албанаас мэдээлэв

Ц.МӨНХБАТ УОК-ЫН ЦАХИМ ХУРАЛД ОРОЛЦОН ХҮСЭЛТ ГАРГАЛАА

 

Ц.МӨНХБАТ УОК-ЫН ЦАХИМ ХУРАЛД ОРОЛЦОН ХҮСЭЛТ ГАРГАЛАА

 

Ц.МӨНХБАТ УОК-ЫН ЦАХИМ ХУРАЛД ОРОЛЦОН ХҮСЭЛТ ГАРГАЛАА

 

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!