Түүх дурсгал, соёлын өвийн чиглэлээр илтгэл хэлэлцүүлэв

🕔 2018/09/21 17:40

Түүх дурсгал, соёлын өвийн чиглэлээр илтгэл хэлэлцүүлэв

 

Дундговь /МОНЦАМЭ/.Аймгийн түүх соёлын судалгааг өргөжүүлэх, тулгамдаж байгаа асуудлыг шийдэх, сурталчилах зорилгоор Эрдэм шинжилгээний бага хуралДундговь аймагтболлоо.

"Дундговь аймгийн Түүх, соёлын дурсгалын судалгаа, өнөөгийн байдал, хадгалалт хамгаалалт” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг аймгийн Орон нутгийг судлах музей, "Дэл уулын гайхамшиг” ТББ, Соёлын өвийн үндэсний төвтэй хамтран зохион байгуулжээ.

Хуралд түүх археологийн хүрээлэнгийн тэргүүлэх зэргийн ажилтан, дэд профессор Я.Цэрэндэгва, соёлын өвийн үндэсний төвийн мэргэжилтэн Г.Анхсанаа, н.Жаргалсайхан зэрэг эрдэмтэд, аймгийн ахмад настан Ц.Лхүндэвдорж, гавьяат багш З.Цэвээнравдан, зохиолч, сэтгүүлч Х.Шонхор нарын нийт найман хүн Дундговь аймгийн түүх соёлын өв, хадгалалт хамгаалалттай холбоотой сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв.

 

Тухайлбал, Өлзийт сумын нутагт байрлах Дэл уулын дэлхийд хосгүйд тооцогдох хадны олон мянган сүг зурагны галлерейг хамгаалалтад авах, түүхэн хүмүүсийн амьдарч, уран бүтээлээ туурвиж байсан болон түүх, соёлын ховор нандин өв өлгийдөө хадгалсан газруудыг аялал жуулчлал хөгжүүлэх бүс нутаг болгоход анхаарах, түүхэн баримт, үүнийг он дарааллыг үнэн зөвөөр бичиглэн хойч үедээ үлдээх санаачилга оролцогчдын анхаарлыг татав.

Дундговьд алдартан гавьяатан олноор төрдөг нь газар нутгийн онцлог, дэлхийн уртраг, өргөргийн солиболцол болон энергийн хуримтлалтай холбоотой болохыг шинжлэх ухааны үүднээс тогтоох зэрэг санаа дэвшүүлсэн байна.

Д.Алтантогос


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!