Аймгийн төвийн цэвэрлэх байгууламж барих ажил 10 хувьтай

🕔 2020/05/21 15:52

Дундговь аймгийн төвд цэвэрлэх байгууламж барих ажил тавдугаар сарын 20-ны байдлаар 10 хувийн гүйцэтгэлтэй байна. Тодруулбал, цахилгаан хангамжийн ажил, гадна ус хангамжийн шугамын угсралтын ажлыг тус тус хийсэн, цэвэрлэх байгууламжийн анхдагч болон хоёрдогч тунгаагуурын суурийн бэлтгэл бетон цутгасан ба захиргаа аж ахуйн барилгын суурийн ажил, лаг боловсруулах цехийн барилгын хучилтын хэв угсрах ажлууд үргэлжилж байгааг ГХБХБГ-аас мэдээллээ. Цэвэрлэх байгууламжийн зураг төслийг "Инж байгууламж" ХХК гүйцэтгэсэн бол барилга, байгууламжийн ажлыг "Сайн констракшн" ХХК гүйцэтгэж байгаа ба туслан гүйцэтгэгчээр "Сан констракшн" ХХК ажиллаж байна. Тус цэвэрлэх байгууламжийг Азийн хөгжлийн банкны 8,395,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж байгаа ба хоногт 3000 м3 бохир ус цэвэршүүлэх хүчин чадалтай, байгууламж нь тэнхлэгээрээ 63.0х18.0 м хэмжээтэй, газар доор бохир ус цэвэршүүлэх байгууламж нь цутгамал төмөр бетон суурьтай, төмөр бетон ханатай болохыг мэргэжлийн байгууллагаас танилцууллаа. Цэвэрлэх байгууламжийн барилга ашиглалтад орсноор байгаль орчны аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангасан орчин бүрдэх ба ахуйн бохир усыг орчин үеийн өндөр технологиор цэвэрлэж, саарал усыг мод услах, угаалга гэх мэт ахуйн зориулалтаар дахин ашиглах боломж бүрдэх ажээ.

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!