"Эрдмийн мандал" цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт үргэлжилж байна

🕔 2020/05/21 15:48
 
Дундговь аймгийн 10 жилийн нэгдүгээр сургууль буюу одоогийн нэршлээр "Эрдмийн далай” цогцолбор сургуулийг 1998 онд төгссөн төгсөгчдийн холбооноос санаачлан сургуулийнхаа хашаанд "Эрдмийн мандал" цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна. Энэхүү бүтээн байгуулалтын ажил дуусах дөхөж байгаа ба тус холбооны гишүүд, сургуулийн багш ажилчид, ЗДТГ-т ажиллаж байгаа үе үеийн төгсөгчид хамтран Эрдмийн мандалд мод тарих ажлыг гүйцэтгэж байна. 

Өчигдрийн байдлаар төгсөгчид 20 гаруй машин шороо чулуу зөөж хөрсийг сайжруулан, 150 орчим модны нүх ухаж, хайлаас, улиас, монос, буйлс, тоорой, алимны мод суулгалаа. 1998 онд сургууль төгсөгчдийн холбоо тухайн жилд 10 дугаар анги төгссөн 21 бүлгийн 700 орчим гишүүнтэй бөгөөд 2018 онд төгсөлтийн 20 жилийн ойгоор ийнхүү "Эрдмийн мандал” цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэж, гишүүд дэмжигчдээс хандивын аян өрнүүлж, "Дундговь сайхан нутаг” хандивын тоглолт зохион байгуулж байжээ. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь сургуулийн орчныг тохижуулж, хүүхэд багачуудад танин мэдэхүйн орчин бүрдүүлэх, аймгийнхаа ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготойг зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа. 

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!