Уншигч хүүхдүүд сүлд модны наадмаа хийлээ

🕔 2018/12/19 10:58

Уншигч хүүхдүүд сүлд модны наадмаа хийлээ

 

Дундговь аймгийн "С.Буяннэмэхийн нэрэмжит төв номын сан”-гаас уншигч хүүхдүүддээ зориулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уншигчдынхаа сүлд модны наадмыг 6 дахь жилдээ зохион байгуулж, тэргүүний уншигчдаа тодруулан шагнаж урамшууллаа.

Өнгөрөгч 2018 онд аймгийн хэмжээнд БСШУСЯ-ны шагнал болох тэргүүний уншигч "Д.Нацагдорж тэмдэгтэн"-ээр 10 сурагч, аймгийн тэргүүний уншигч "С.Буяннэмэх тэмдэгтэн"-ээр 38 хүүхэд шагнагдаж, баярынхаа энэ өдөр шагналаа гардан авсан байна.

Мөн оны "Шилдэг хамтран ажиллагч байгуулллага”-аар Төв Халхын Дуулалт Жүжгийн театр, "Шилдэг номын санч”-аар Дэлгэрцогт сумын ЕБС-ийн номын санч Э.Эрдэнэ-Оюун шалгарчээ.

Энэ үеэр тус номын сангаас 2018 онд зохион байгуулсан "Миний уншсан ном дүрслэх урагт” уралдаанд шалгарсан анги хамт олон, сурагчид болон "Олуулаа уншья-Номтой нөхөрлөе" аяны хүрээнд шалгарсан тэргүүний уншигч анги хамт олон, уншигч хүүхдүүдээ шагнаж, урамшуулжээ.

 

Дээрх уралдаануудад Хулд, Гурвансайхан, Эрдэнэдалай сум болон Говийн ирээдүй цогцолбор сургууль, Эрдмийн далай цогцолбуор сургууль, Хүмүүнлэг сургуулиуд анги хамт олон, хүүхдүүдээ зохион байгуулж, идэвхтэй оролцжээ.

Энэхүү үйл ажиллагаа нь хүүхэд багачуудыг багаас нь номонд дурлуулахын тулд сургууль, анги хамт олныг идэвхжүүлэх, уншигчдынхаа тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой ажээ.

 
 
Дундговь /МОНЦАМЭ/.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!