“Удам судраа мэдэж, угийн бичгээ хөтөлцгөөе” үзэсгэлэн гаргалаа

🕔 2020/05/21 15:43

 

Дундговь аймгийн Сайнцагаан сумын таван сургууль, найман цэцэрлэг "Удам судраа мэдэж, угийн бичгээ хөтөлцгөөе” аяны хүрээнд ажилчдынхаа гаргасан угийн бичгээр үзэсгэлэн гаргаж, цахимаар сурталчилж байна. Энэхүү үзэсгэлэнд сургууль, цэцэрлэгийн 340 гаруй ажилчид, албан хаагчдын бүтээл оролцож байгаа аж.  

Тус аймгийн Сайнцагаан сумын ЗДТГ, ГБХЗХГ, аймгийн Музей хамтран "Удам судраа мэдэж, угийн бичгээ хөтөлцгөөе” аяныг зохион байгуулж, сургууль, цэцэрлэгүүд ажилтнууддаа "Угийн бичгээ хөтлөх” арга зүйн сургалт, зөвлөгөө өгсний дагуу ийнхүү албан хаагчид нь угийн бичгээ хөтөлжээ.

Энэхүү аяныг иргэдэд "угийн бичиг хөтлөх”-ийн ач холбогдлыг таниулах, ураг төрлийн хүрээгээ тогтоох, үнэн зөв хөтөлж сурах, өвлүүлэх, соёлын үнэт зүйлийг уламжлуулах зорилгоор зохион байгуулсан юм.

Өнөөдөр Монгол Улсын иргэн, өрх бүрийн зайлшгүй анхаарч явах ёстой зүйл бол угийн бичиг, удмын түүх юм. Монголчууд эрт дээр үеэс угийн бичгийг хөтөлж, түүгээрээ дамжуулж удам угсаагаа таньж мэдэх, удмын түүхээрээ бахархах түүнийгээ удам дамжин өвлүүлдэг байсан энэ уламжлалыг сэргээж, иргэдэд ойлгуулан таниулж, соёлын энэ их өв, уламжлалаа сэргээхэд энэхүү аян чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн зохион байгуулагчдын зүгээс дүгнэж байна.  

 
Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!