"Байгалиа хамгаалья" сэдвийн дор хүүхдүүд хэлэх гэсэн санаагаа дүрслэн зуржээ

🕔 2020/05/14 17:18
Дундговь аймгийн Цагдаагийн газраас Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд "Байгалиа хамгаалья" сэдэвт гар зургийн уралдаан зарлан дүгнэж, ирсэн бүтээлүүдээр үзэсгэлэн гаргалаа.Энэхүү үйл ажиллагаа нь иргэдэд хүрээлэн буй орчин, байгаль, эх дэлхийгээ аврах, хайрлан хамгаалах ухамсар хандлага төлөвшүүлэх, уралдаанд ирсэн бүтээлүүдийг хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх гарын авлага бэлтгэхэд ашиглах зорилготой аж.
Тус уралдаанд "Цэгц билэг" сургуулийн 9а ангийн сурагч Ө.Цэрэннадмидын бүтээл түрүүлж, "Эрдмийн далай" цогцолбор сургуулийн 12б ангийн сурагч Ц.Цэрэнпэл, "Эрдмийн далай" цогцолбор сургуулийн 4б ангийн сурагч Х.Цэрэндэжид нарын бүтээл удаалж, "Цэгц билэг" сургуулийн 11б ангийн сурагч У.Жавзмаагийн бүтээл тусгай байранд шалгарчээ.Уралдаанд ирсэн бүтээлээрээ хүүхдүүд байгаль эх гэдэг амьтай юм шүү, түүнийгээ хайрлан хамгаалж, мөнгө олохын төлөө сүйтгэхгүй байх, ирээдүй хойч үедээ онгон төрхөөр нь хүлээлгэн өгөхийг хүсч байгаагаа илэрхийлсэн байна. Хүүхэд багачуудын дуу хоолой байгалийг хамгаалахад хувь нэмрээ оруулж, томчууд бидэнд зөв нөлөө үзүүлж чадна гэдэгт итгэж байна.
Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!