Э.Бүжинлхам: Хойч үедээ амьсгалах агаар, уух ус үлдээх нь хамгийн том бэлэг

🕔 2020/04/24 18:22
 
БОАЖГ-аас ЕБС-ийн 9-11 дүгээр ангийн сурагчдын дунд "Ирээдүйгээс ирсэн захидал" уралдаан зарлаж, 19 хүүхэд оролцжээ. Өнгөрсөн гуравдугаар сард байгаль орчны тэмдэглэлт өдрүүд тохиож, "COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх нөхцөл байдалтайгаа уялдуулан цахимаар ийнхүү уралдаан зарлаж дүгнэсэн юм. Оролцсон бүтээлүүдээс сурагч Э.Бүжинлхам, Б.Баасанжаргал, Ж.Энхжин нарын бүтээл олон нийтээс хамгийн их хандалт авч, утга санаа, бусдад нөлөөлөх байдлаараа шалгарч эхний байруудыг эзэлсэн байна. Уралдаанд тэргүүлсэн сурагч Э.Бүжинлхам бүтээлээ крилл болон босоо монгол бичгээр бичиж ирүүлсэн нь олны анхаарлыг татжээ. Түүний захидал байгаль орчноо хамгаалж, мод тарьж, уух усаа гамнахыг ухааруулан, өөрийнхөө хэлэх гэсэн санааг маш хурц, ойлгомжтой байдлаар илэрхийлсэн байна. Тэр өөрийн захидалдаа "Энэ орчлон хорвоо дээрх хамгийн ухаантай амьтан бол хүн гэгддэг ч эрх мэдлийг ууж болохгүйг, мөнгө хэчнээн хүчтэй ч дулаарлыг зогсоож чадахгүйг, ямар ч үнэтэй брэндийн цаг байсан цаг хугацааг ухрааж чадахгүйг ухаараагүй л юм даа" гээд алдаагаа хожимдохоос нь өмнө ойлгож, хойч үедээ амьсгалах агаар, уух ус үлдээх нь хамгийн том бэлэг гэжээ. 
Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!