Угаалга, ариутгал, цэвэрлэгээний ажил өрнөж байна

🕔 2020/05/13 16:41

Дундговь аймгийн хэмжээнд угаалга, ариутгал, цэвэрлэгээний ажил өрнөж байна. Энэ сарын 11-13-нд Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн захиалгаар шугамын засвар хийх болсонтой холбогдуулан говийн зарим аймагт цахилгааны хязгаарлалт хийсэн. Тиймээс энэ өдрүүдэд байгууллагууд гадна орчиндоо цэвэрлэгээ хийж, зам талбай, шат, хашаа хайсаа угаан, ариутгаж байна. Ингэж ажилтнууд өөрсдийн гараар гудамж талбайг угааж, цэвэрлэж, ариутгаж байсан тохиолдол өмнө нь бараг гарч байсангүй. Ойрын өдрүүдэд шороо тавьж, салхилж байсан бол өнөөдөр дулаан, тавтай сайхан байгаа нь цэвэрлэгээ хийхэд тохиромжтой байна. Улс орон даяар COVID-19 халдвараас урьдчилан сэргийлж, ариутгал, цэвэрлэгээг тогтмол хийхийг мэргэжлийн байгууллагаас зөвлөж байгаа бөгөөд тогны хязгаарлалт хийсэн энэ цаг хугацааг Дундговьчууд ингэж үр ашигтай өнгөрүүлж байгаа ажээ. 
Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!