Цахилгааны аюулгүй байдлыг хангах нь гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлнэ

🕔 2020/03/26 13:49

Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цахилгаан түгээх сүлжээтэй хамтран ААН, байгууллага, айл өрхөөр явж, цахилгааны аюулгүй байдлыг хянаж, гарч буй зөрчлийг арилгуулан ажиллаж байна. Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл хугацаагаар түр зогсоосон. Тиймээс хүүхдүүд гэртээ харгалзах том хүнгүй үлдэх тохиолдол их байгаа бөгөөд тэдний аюулгүй байдал чухал юм.

Энэхүү үйл ажиллаагааны хүрээнд тус байгууллагууд 54 аж ахуйн нэгж байгууллага, 48 айл өрхийн цахилгааны шугам сүлжээ болон дотор гадна монтажны аюулгүй байдалд үзлэг шалгалт хийхэд дотор монтажны кропны таг байхгүй, цахилгааны разетка, унтраалга хөдөлгөөнтэй, кабель утас ил байх зэрэг зөрчлүүд нийтлэг байжээ.

Хяналт, шалгалтын явцад 48 м кабель утсыг булуулж, дотор монтажны кропны онгорхой байсан 14 тагийг таглуулж, хөдөлгөөнтэй байсан 15 унтраалга, разеткийг бэхлүүлж хэвийн болгуулжээ. Мөн 84 зөвлөмжийг иргэн, аж ахуй нэгж байгууллагад түгээж болзошгүй эрсдэлээс сэргийлэх талаар заавар зөвлөмж өгсөн байна. 

Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!