ОБГ-ын ажилтнуудын шинэ орон сууц ашиглалтад орлоо

🕔 2020/04/30 13:02

Дундговь аймгийн ОБГ-ын алба хаагчдын 20 айлын орон сууцны барилгын ажил дуусч, энэ сарын 25-нд ашиглалтад орлоо. ОБЕГ-аас 2020 онд "Алба хаагчдын эрүүл ахуй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж, тогтвортой ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх" зорилт тавьж, энэхүү зорилтын хүрээнд тус аймгийн Онцгой байдлын газар алба хаагчид болон цэргийн тэтгэвэрт гарсан ахмад настнуудынхаа амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах, дэмжлэг үзүүлэх зорилгоор 20 айлын орон сууцны барилгыг ийнхүү ашиглалтад хүлээн авчээ. Тус орон сууцны нэг метр квадратын үнийг байгууллагынхаа алба хаагчид болон тус газраас цэргийн тэтгэвэрт гарсан ахмад настнуудад зах зээлийн үнээс 30-40 хувийн доогуур хөнгөлөлттэй үнээр өгч байгаа тул орон сууцанд орж байгаа алба хаагчид сэтгэл өндөр байгаа аж. 2020 онд аймгийн ОБГ-аас дахин 20 айлыг орон сууцжуулахаар төлөвлөсөн байна. 
 
Д.Алтантогос

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!