ЗАР »
"ЧИНЭЭЛЭГ МАЛЧИН" ХӨТӨЛБӨРӨӨР...
ЧИНЭЭЛЭГ
МАЛЧИН ХӨТӨЛБӨРӨӨР...
· 1000 хүртлэх малтай малчин жилдээ 200-300 сая төрөгийн орлоготой ажиллах боломжийг бүрдүүлнэ.
· 15 сая хониноос хүртэх орлого нэг тэрбум доллар хүрч болно.
· Малчны хотноос дэлхийн тэрбумтан төрнө.
Лувсандоржийн ОДСЭР
Дундговь аймгийн уугуул .
Говьсүмбэр аймагт өсч, дунд сургууль дүүргэсэн.
2013-2016 онд Говьсүмбэр аймгийн Засаг даргаар ажиллаж байсан.
"Чинээлэг малчин бойжуулах төв” ТББ-ын тэргүүн, "Чинээлэг малчин” хөтөлбөрийг санаачлагч.
Манай сонины редакцид "Чинээлэг малчин” хөтөлбөрийг санаачлагч Лувсандоржийн Одсэр зочиллоо. Түүнтэй хийсэн ярилцлагыг толилуулж байна.
-Малчдыг орлогожуулж амжиргааг нь дээшлүүлэх гарц шийдлийг танилцуулсан хөтөлбөр юм байна гэсэн ойлголтыг би авсан. Хөтөлбөрийн санаа хэрхэн төрсөн бэ?
-За, манай орны эдийн засгийн үндэс нь мал аж ахуйн салбар. Энэ салбарт дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувь ногддог атал хүн амын гуравны нэг буюу нэг сая хүн тэнд малчны гэр бүл болон эргэн тойронд нь амьдарч байна. Энэ статистик тэнд ажиллагсдын амьдралын түвшин тийм ч хангалуун бишийг төдийгүй тарчигхан байгааг харуулна. Эндээс л мал аж ахуйгаас олох ашиг орлогыг нэмэгдүүлэх, малчин өрхийн амьдралын түвшинг сайжруулах боломжийг эрж хайж эхэлсэн. Судалгаа ч их хийсэн, Өвөр Монголын туршлагыг ч үзэж харсан. Мал аж ахуй дахь нэг гажуудал нь тоогоор хөөцөлдөж чанарыг орхигдуулсан явдал. Энэ нь малчдын ачаалал хэр хэмжээнээс нь хэтэрч туйлдуулахаас гадна байгальд сөрөг нөлөөлсөн. Монгол орны газар нутгийн 10 хувь дахиж сэргэхгүйгээр цөлжиж, дээр нь 30 гаруй хувь нь талхлагдан доройтсоныг Швейцарийн хөгжлийн агентлагаас хийсэн судалгаа харуулж байна. Манай орон хөгжиж байна, эдийн засаг тэлж дотоодын нийт бүтээгдэхүүн өсч байна гэдэг ч боловсрол, эрүүл мэнд, хүэ амын орлого, наслалтаараа дэлхийн 200 орчим орноос 110 хавьд эрэмбэлэгдэж явна. Энэ бүх асуудлыг цогцоор нь шийдэхгүйгээр хөгжлийн тухай ярих боломжгүйг олж хараад "Чинээлэг малчин” хөтөлбөрийг боловсруулсан.
-Үндэсний хэмжээний энэ том асуудлыг таны "Чинээлэг малчин” хөтөлбөр цогцоор шийдэж чадна гэж үзжээ дээ?
Миний хөтөлбөрийн амин чухал зорилго нь мал аж ахуй түшиглэж нийгмийн өмнө тулгамдаж, одоо хүртэл шийдлээ олоогүй хүлээгдэж байгаа олон томоохон асуудлуудыг шийдэхэд чиглэж байгаа. Нэгдүгээрт, малчдын орлогыг эрс нэмэгдүүлнэ. Малчид тогтмол орлоготой болсноор улсын хэмжээнд ядуурал буурна. Хоёрдугаарт,малын тоог мөн эрс бууруулна.Ингэснээр тооноос чанарт шилжих замаар өнөөдөр хамгийн ихээр хөндөгдөж байгаа хэрнээ мөн л шийдлээ олоогүй байгаа бэлчээрийн доройтлыг бодитоор бууруулж, бэлчээр хамгаална. Гуравдугаарт, амьдрал хайж хотод ирж хүн амын бөөгнөрөл үүсгэж байгаа их нүүдлийг хумих гээд бусад олон талын асар чухал ач холбогдолтой хөтөлбөр юм.Хөтөлбөрийн цар хүрээг би ганцаараа ингэж тодорхойлж яриагүй, үүнийг салбарын мэргэжлийн хүмүүс нь ойлгож хүлээн зөвшөөрч манай төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжин хамтарч ажиллаж байгаа юм. Тухайлбал, Хууль эрх зүйн талаас нь УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин гэхэд л ямар ямар өөрчлөлт бий болгох тухай ярьж байгаа.Мөн малчид энэ нийгмийн гол бизнес эрхлэгчид мөн гэдэг талаас нь МҮХАҮТ-ын захирал Амартүвшин хүлээн зөвшөөрч ярьж байна.. Нэг үгээр хэлбэл малчид гэх энэ бүлэг улсууд Монгол улсын эдийн засгийг тэлэх, нийгмийн өөрчлөх хамгийн боломжит хөдөлгөгч хүч гэдгийг бүгд хүлээн зөвшөөрөөд эхэлчихлээ. Энэ том хүчийг ажиллуулахад бидний зүгээс багахан зохион байгуулалтын ажлууд хийж, өөрийн боловсруулсан цөөн малаар ашиг орлогоо хэд дахин нэмэгдүүлэх боломжтой бэлэн бизнес загварыг танилцуулж тэдний өдөр тутмын ажил амьдралд хэвшүүлэх ажлыг хийж байна.Эхний удаад хонин сүрэгтээ түшиглэж "Хонь” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж малчдыг хамруулж байна.Одоогийн байдлаар дөрвөн аймагт салбар нэгжээ албан ёсоор байгуулаад ажиллаж байгаа болохоор хамрагдаж буй малчид мал бүхий иргэдийн тоо ч эрс нэмэгдэж байна.
-"Хонь” хөтөлбөрөө жаахан дэлгэрүүлэх үү?
-Товчхон хэлэхэд Хонь дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхд малчид эхлээд мал сүргийнхээ бүтцийг зайлшгүй сайжруулах, цөм сүрэг бэлдэх, малаа эрт төллүүлэх, хавар төрсөн төлөө намартаа борлуулдаг байх гэсэн ийм л энгийн илүү бизнес чиглэлд ажиллах юм.Эр,сувай,зусаг малыг бэлчээрт хамгийн халгайтай, малчны хөдөлмөрийг үнэгүйдүүлж үрэн таран хийдэг гэдэг утгаар нь цөөлөх зарчмыг мөн малчиддаа хэлж өгч байгаа юм.Энэ утгаараа манай Говьсүмбэрийн малчин өрхүүд бүгд л хөтөлбөрийн дагуу ажиллаад эхэлчихсэн, өнгөрсөн намраас үр ашигаа эхнээс нь хүртээд эхэлчихсэн явна. Сүмбэрийн хонийг сайжруулахаар Дорнодын Хөлөнбуйраас барга, Сүхбаатарын Эрдэнэцагаанаас үзэмчин үүлдэрийн илүү нугаламтай 500 гаруй хуцыг аймгийнхаа нийт малчидтай гэрээ хийж өгсөн байгаа.Энэ бол махны чиглэлийн бизнес хийхэд хийж хэрэгжүүлэх хамгийн эхний алхам гэж ойлгох хэрэгтэй. Малчдыг тооны хойноос хөөцөлдүүлсэн төр засгийн буруу бодлогын гайгаар бэлчээрийн доройтол гамшигийн хэмжээнд хүрч ургамлын төрөл зүйл цөөрч эхийн сүүнээс авах шим тэжээлээ төл мал авч чадахгүйд хүрсэн тул бид эрдэмтэдтэй хамтран хурганы багсармал тэжээлийг гаргаж авсан. Биологийн идэвхтэй сүү орлуулах органик тэжээл маань махны гарцыг нэмэгдүүлдэгээрээ онцлог юм.
Ингэснээр жирийн үед хурганы махны гарц 10-11 кг байдаг бол манай энэ технолгиор 10 дугаар сар гэхэд бараг товирхон төлөг болж гулууз нь 20-25 кг татах төдийгүй уургийн агууламж сайтай, өөх багатай, зөөлөн, эрүүл ахуйн болон хүнсний хэрэгцээний стандартын шаардлагад тохирсон махыг дотоод, гадаадын зах зээлд нийлүүлнэ. Энэ маань фермерийн өндөр өртөгтэй аж ахуйгаас ангид хямд төсөр технологиор эко бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэх асар сайхан боломж юм.
-Махны гарц их байх нь ааруул цагаан идээ,арьс шир,ноос ноолууртай харьцуулахын аргаггүй ашигтай биз.
Тийм. Малчид голдуу ямаагаа самнаж тав гурван төгрөгтэй золгодог. Гэтэл энэ байдал үгүй болчихлоо. Тэгэхээр малчид хонин сүргээ ашигтай хувилбараар маллаж бизнес хийхээс өөр арга бол одоогоор алга байна.Махны дотоод хэрэглээ байсаар л байна.Гадагшаа экспорт дээр квот гэж тоогтоохоо болих хэрэгтэй.Дэлхий дээр зөвхөн хонины мах иддэг тэрбум хүн биднээс махаа зараачээ гээд байж байна.Ийм том боломж биднийг хүлээгээд байхад бид харин юу хүлээх гэж.Малчид махаа гаргаад ирэхээр энэ орлого малчдын гар дээр шууд очно.Уул уурхайн орлого шиг төсвийн цоорхой нөхөхгүй,хэдхэн гэр бүл хөлжихгүй малчид өөрсдөө хөрөнгөжинө.Дарга нарт хулгайд алдах айдасгүй болох тул бүхэлдээ улсын эдийн засагт шинээр тэрбум доллар орж ирж эдийн засгийг тэлэх юм.Ингээд нөгөө миний яриад бгаа асуудлууд дагаад аяндаа шийдэгдэх юм.Хонь дэд хөтөлбөрийн дараа
50 үхэр, 50 адуу, 200-300 ямаа, мөн тэмээ гэхчилэн дэд хөтөлбөрүүд хэрэгжинэ.
-Танай хөтөлбөр бодитой хэрэгжих баталгааг та хэрхэн үзэж байна вэ?
-Ерөөсөө сэтгэлгээ, хандлагыг өөрчлөх явдал. Малыг зөвхөн амжиргаа залгуулах хэрэгсэл төдий ойлголт хэтэрхий хуучирсан. Монголын 230 мянган малчин өрх бол асар ашигтай бизнес. бүхий үйлдвэрлэл болгох боломжтой.Гэхдээ уламжлалт, бэлчээрийн мал аж ахуйгаа устгана гэсэн ойлголт огт байхгүй гэдгийг зориуд хэлмээр байна. Төр засгийн түшээдээс аваад малчдын дунд хэвшиж тогтсон сэтгэлгээний загварыг эвдэнэ гэдэг хэцүү. Энэ бол нарийн түвэгтэй, бас урт удаан хугацааны үйл явц. Үүний тул бизнес загвараа хүн бүрийн ой тойнд шингэтэл дахин дахин таниулах, мэргэжлийн зөвлөгөө байнга өгөх, өрхийн гишүүдэд санхүүгийн боловсрол олгох сургалтыг тогтомолжуулах шаардлагатай. Энэ бол ганц нэг байгууллага, ганц нэг хүн, тухайлбал би ганцаар хийчих ажил биш. Гэхдээ манай хувьд Говьсүмбэр, Дундговь аймаг гэж хязгаарлахгүй, Үндэсний хэмжээнд хөтөлбөрөө таниулаад эхэлчихсэн, аймгуудад "Чинээлэг малчин бойжуулах төв”-ийн салбараа байгуулж байна. Өмнөговь, Хэнтий, Хөвсгөлд салбар нэгжүүд ажил эд өрнөж байна.
-Та Дундговь аймгийн сумдаар ТББ-ынхаа ажлын шугамаар яваад ирлээ. Төрсөн сэтгэгдлээ хуваалцана уу?
- Малчид манай "Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаарх ойлголтыг маш сайн авчээ. Манай аймагт хэзэээ хэрэгжиж эхлэх вэ гэсэн хүлээлт малчдын дунд байна.Д ундговь уул уурхай, аялал жуулчлал хөгжөөгүй эдийн засгийн гол эх үүсвэр нь мал аж ахуй.Малчид нь бэлчээрийн доройтлоос бий болсон зовлон бэрхшээлийг хамгийн ихээр амсаж байгаа болохоор "Чинээлэг малчин” хөтөлбөрийг нэн түрүүнд хэрэгжүүлье гэж төлөвлөж байна .Өвөрхангай аймгийн байдал бас хүнд байгаа.
-Та ТББ-ынхаа ажлын хажуугаар ямар ажил эрхэлж байна вэ?
- Миний хувьд гучаад жил мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж байна. Говьсүмбэр аймагт "Чойр хайрхан” гэж компанитай. Манай компани зүүн бүсийн малчдаас жилдээ 2000 тонн ноос ноолуур авч боловсруулан гадаадын зах зээлд гаргадаг. Мөн ноосон сүлжмэл эдлэлийн үйлдвэрлэл эрхэлж байгаа.
-Дундговьчууддаа, манай сонины уншигчдад хандан нэмж юү хэлмээр байна?
-Дуу хуурын орон гэж орон даяар төдийгүй дэлхийд дуурссан сайхан алдартай, тийм алдарт хүргэсэн авьяас билигт өвөг дээдсийн залгамж халаа болсон өнөөгийн Дундговьчууддаа манай "Чинээлэг малчин” хөтөлбөрт бүрэн хамрагдан малчны хотноос дэлхийн тэрбумтныг төрүүлэх сайхан ерөөл тавья. Энэ бол хоосон уриа лоозон биш, биелэж бодит ажил болох 100 хувь хэрэгжих боломжтой хөтөлбөр юм.
Ярилцсан С.ПҮРЭВСҮРЭН

Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!