Төрийн алба хаагчид жендэрийн тэгш байдлыг бодлого төлөвлөлтдөө ашигладаг болно

🕔 2018/09/21 20:45

Төрийн алба хаагчид жендэрийн тэгш байдлыг бодлого төлөвлөлтдөө ашигладаг болно

 

Дундговь/МОНЦАМЭ/.Канадын Засгийн газрын "Merit” буюу "Институцын өөрчлөлтөөр уул уурхайн салбарыг сайжруулах” төслөөс "Жендерийн тэгш байдлыг хангах нь” сэдвийн доор төрийн албан хаагчдад жендэрийн зөв ойлголт, зөв бодлогыг хэрэгжүүлэх чадавхийг эзэмшүүлэх сургалтыг есдүгээр сарын 19-нд зохион байгуулж байна.

Сургалтад аймгийн ЗДТГ-ын хэлтсийн дарга нар, 22 агентлагийн хүний нөөцийн ажилтан, ахлах мэргэжилтнүүд нийт 35 хүн оролцож эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүйсийн тэгш байдал хэмээх хэвшмэл ойлголтыг халж нийгмийн амьдралд эрэгтэй, эмэгтэй хүмүүс тэгш оролцох боломж, оролцоог хангах үндсэн ойлголтыг авч, бодлого төлөвлөлт, шийдвэр гаргахдаа ашигладаг болох юм.

Дээрх төсөл нь төрийн албан хаагчдаас тодорхой асуудлаар сургалтын хэрэгцээний судалгаа авч, хэрэгцээнд нь тулгуурлан сургалт зохион байгуулдаг бөгөөд сургалтыгКанадын үйлчилгээний байгууллагын зөвлөх, сургагч багш нар ирж заадаг хэмээн төслийн Дундговь аймаг дахь ажилтан Ө.Удвал ярив.

Д.Алтантогос


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!