ТАЛ НУТАГТ АРДЧИЛЛЫН БАМБАРЫГ АСААГЧИД

🕔 2019/12/06 18:08
ТАЛ НУТАГТ АРДЧИЛЛЫН БАМБАРЫГ
АСААГЧИД
"Монголын ардчилсан холбоо байгуулагддаа”
"Ардчилсан социалист хөдөлгөөн байгуулснаа зарлаж байна” "Монголын ардчилсан нам нэг намын тогтолцоог халлаа” гэсэн мэдээ нийгмийг тэр аяар нь хөдөлгөөнд оруулсан өвлийн тэсгим өдрүүдэд тал нутгийн түмэн ч "Нойрноос сэрлээ” Аймгийн Урчуудын салбарын П.Цэгмид, Д.Мөнхдүүрэн, С.Лхагвасүрэн, Ш.Төмөрбаатар, Ц.Алтайхүү нарын зураачид Монголын ардчилсан холбооны анхдугаар их хурлын урилга, мандатыг нууцаар хэдэн зуун хувиар нь хэвлэж Улаанбаатар луу хүргүүлснийг, хэсэг бусаг сэхээтнүүд өөр хоорондоо ярилцан санаа зорилгоо нэгтгэн хөдөө орон нутагт бугшсан хүнд суртлыг халах, дарга мяндагтнуудын эрх ямбыг хязгаарлах талаар өдөржин шөнөжин ярилцаж байгааг, гадаадад төгссөн голдуу залуу сэхээтнүүд Ардчиллын анхдагч С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нартай уулзан зөвлөгөө авч хөдөөд эхлэх тэмцэлд бэлдэж байгааг тэр үеийн "Шарсан мах анддаггүй шар зурхайч” нар шиг үнэрч тагнуул, туршуул, дарга, даамлууд мэдэж байсан эсэхийг бүү мэддээ.
1990 оны нэгдүгээр сарын 1-ний өглөө. Талын жижигхэн хот Мандалговийн жирийн нэг өглөө. Сүлд модны наадамдаад олонхи хүн оройтож бослоо. Аажмаар хүний хөл хөдөлгөөн ихсэхийн хэрээр энд тэнд наасан бичиг хүний нүдэнд өртөж анхаарал татсаар. Хоёр гурваар сониучирхан уншиж зогсоо зарим нь хүн харчих вий гэж болгоомжлон хурдхан шиг холдон одно. Энэ нь "Дундговь аймгийн ажилчны хөдөлгөөнийг удирдах төв” гэсэн нууц нэртэй уриалга бөгөөд төв дэлгүүрийн үүд, аймгийн намын хороо, захиргааны байрны баруун хана, холбооны газар гээд аль л хүний нүд тусах газарт наагдсан байв. Уг уриалгад: "Аймаг, сумын нам, захиргааны удирдлагууд ард түмнээсээ өвөрмөц ялгагдах тусгай үйлчилгээ, хангамж эдэлж өндөр цалин авч, тохилог орон сууцанд амьдарч байхад ажилчин ангийн ихэнх нь өчүүхэн бага цалингаар олон ам бүлээ арай ядан тэжээж орон байр, хангамжаар байнга гачигдсаар байгаа билээ” гэж онцлон тэмдэглээд "Ажилчин, малчин, сэхээтэн хүмүүсийн өргөн эгнээгээр удирддагын хүнд сурталт системийн эсрэг эв санаагаа нэгтгэн тэмцэгтүн. Ажилчин ангийн эрх ашгийг хамгаалсан үйлдвэрчний байгууллага бидний төлөө ажиллахгүй, Захиргаатай хамтран дарангуйлан захирах аргаар ажиллаж байгааг ч шийдвэртэй эсэргүүцэх хэрэгтэй.
Нөхцөл байдал ийм болсон учраас ажилчны хөдөлгөөнийг зохион байгуулан удирдах сайн дурын байгууллага Мандалговьд  байгуулагдлаа. Энэ байгууллага одоохондоо нууц байдалд байгаа бөгөөд өнөөдөр ард түмэнд хандаж анхныхаа уриалах хуудсыг гаргав” гэжээ. Энэ уриалгад удахгүй хийх цуглааны товыг ч зарлажээ. Уриалах хуудсын зохиогчийг олох ажиллагаа олон сувгаар явагдсан аж. Тухайн үед Сайнцагаан сумын "Мандах” нэгдэлд эдийн засагчаар ажиллаж байсан Бадамын Адьяа эл уриалгыг зохиож наах ажиллагааг зохион байгуулсан нь сүүлд тодорхой болсон юм.
Сүүлд аймгийн Захиргааны өмнөх талбайд аймгийн удирдлагаас зохион байгуулсан "Намаа хамгаалах цуглаан” дээр хэлсэн үгэндээ Б.Адьяа дээрх уриалгын санаагаа аймаг орон нутгийн жишээн дээр нэлээд дэлгэрэнгүй ярьсан нь олныг цочирдуулсан гэдэг.
Хожмоо МоАХ-ны гишүүн, Ардчилсан намын гишүүн болсон энэ хүн ардчиллын төлөө үйл хэрэгт дуу хоолойгоо нэгтгэж явсан анхдагчдын нэг яах аргагүй мөн. Харин түүний "Нууц байгууллага” ил гарсан эсэх, ер нь тийм байгууллага тухайн үед байсан эсэх нь аймгийн иргэдийн хувьд оньсого хэвээр үлджээ.
Тус аймагт Ардчиллын төлөө санаа зоригоо нэгтгэсэн нөхөд зохион байгуулалтад орж албан ёсны байгууллага гал голомтоо бадраасан өдөр нь 1990 оны гуравдугаар сарын 5 юм. Энэ өдөр 19 цаг 30 минутаас Худалдааны ажилчдын соёлын төвд нэгэн дуглаан болжээ. Цуглаанд МоАХ-ноос ирсэн зохицуулагч С.Зориг мэдээлэл хийв. Энэ бол домогт Санжаасүрэнгийн Зориг биш ч бас л нэг анхдагчдын нэг, амидаа нь байв. Цуглаанд оролцогчид Ардчилсан холбооны зорилго, зорилт, явуулж буй тэмцлийн агуулгатай танилцаж олон ч асуулт тавьсан байх юм. Архитектор Т.Гансүх, ҮЭ-ийн ажилтан Л.Дамбийжанцан, нягт.ан бодогч М.Эрдэнэчимэг нарын олон хүн асуулт асуусан нь уул шинэ байгууллагыг ихээхэн сонирхож байсны илрэл юм. Энэ цуглаанаас МоАХ-ны салбар зөвлөлийг байгуулах асуудлыг хэлэлцэж Боловсролын хэлтсийн арга зүйч Ж.Отгонбаяр, Батсуурь, барилга трестийн эдийн засагч Ч.Шүрэнцэцэг, Худалдааны трестийн ХЗЭ-ийн хорооны дарга Ж.Мөнхтөр, "Улаан туг” сонины сурвалжлагч Ж.Жаргал, 2-р сургуулийн багш М.Цоодолсүрэн, Гал командын Ц.Энхмандал , инженер Ганбат, эвлэлийн ажилтан Р.Баярмагнай нарын олон хүн удирдах бүрэлдүүнд олонхийн санал авч тэдгээрээс Жамьянгийн  Отгонбаярыг ерөнхий зохицуулагчаар сонгосон байна. Энэ цуглаанд оролцсон 65 хүн халаасанд байгаа мөнгөөрөө хандив цуглуулж 147 төгрөгийг төвөөс ирсэн Зоригтын ирж буцах зардалд зориулан гардуулсан байна. Аймагт Ардчилсан холбооны салбар зөвлөл байгуулагдсаныг маргааш нь аймгийн намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргаанд мэдэгдэхээр тохиролцон энэ цуглаан 21 цаг 20 минутанд өндөрлөжээ.
Ардчилсан холбооны аймгийн салбар зөвлөл нь аймгийн ҮЭ-ийн зэмшилд байгаа байрны нэг хэсгийг хүүхдийн хэсгийн эмнэлэгт шилжүүлэх, МАХН-ын улс төр, гэгээрлийн кабинетийг хүүхдийн номын сан болгох, аймагт 1990 ондоо багтаан үндэсний телевизийн нэвтрүүлэг үзүүлэх зэрэг шаардлага тавьж олон зуун хүний гарын үсэг зуруулснаар уул барилгад хүүхдийн хэсгийн эмнэлэг оруулж, аймаг үндэсний телевизийн нэвтрүүлгийг үздэг болж байлаа. Харин МАХН-ын хороо кабинетийн нүсэр барилгаа эх орны ирээдүй болсон багачуудаасаа харамлан авч хоцорч чадсан юм. Ардчиллын үйл хэрэгт оролцогчдын халуун сэтгэл тэр үеийн дайралт гүтгэлэг, доромжлолыг ч үл тоон өөрсдийн үйл хэргийн үнэн зөвд итгэж туг лоозон барьж жагсаап цуглааны тэргүүн эгнээнд явж, хөдөө гадаа явган нүцгэн, нойр хоолгүй зүтгэн ардчиллын мөн чанарыг ухуулан сэнхрүүпж явсан нь түүх болон үлджээ.
Мандапговийн төв цэцэрлэг дэх Лениний болхи хөшөөн дээр "Хорь дугаар зууны цуст алуурчин” гэж үл мэдэх хэн нэгэн улаан будгаар бичиж Холбооны газрын ханан дээрх"Капитализмыг алгасч” гэдэг зураг руу будаг цацсан зэрэг нь тухайн тогтолцоог шүүмжилсэн уур амьсгап зарим нэгний цөсийг хөөргөн зарим ухвар мочид тэмцэл нууцаар хийхэд хүргэсний илрэл гэлтэй. Бас дарга, удирдпагадаа дургүйцсэн зарим нь "Огцор” гэж элдэв бичиг, хуудас наах явдал сум, байгууллагад цөөнгүй гарч байсан нь тэмцлийн нэг хэлбэр гэхээсээ илүүтэй утга учраа алдаж байсныг ардчиллын "Нялхсын овчин" гэхээр юмуу даа.
Монголын ардчилсан намаас Ж.Отгонбаяр, Ц.Энэбиш, Ж.Мөнхтөр, М.Цоодолсүрэн, Ч.Шүрэнцэцэг, Р.Баярмагнай, Ганбат, Батсуурь, Д.Баатар, П.Тамир, Б.Гапбадрах, Д.Дэлгэрсайхан, Б.Базарчулуун,
Н.Нямлхүндэв, Монголын социап демократ намаас Ч.Чулуунбаатар, М.Энхбат, Б.Бямбасүрэн, Б.Баясгапан, Р.Нармандах, Г.Батбаатар, Д.Пүрэвжав, Монгопын үндэсний дэвшлийн намаас Ю.Должинсүрэн, С.Лувсандорж, А.Доржханд, С.Дашням, Чулуундорж нарын олон зуун хүн энэ гавьяат үйлсийг түүчээпж явлаа. Мөн Ногоон намыг Ж.Наранжав, Чөлөөт хөдөлмөрийн намыг Б.Баярбат, А.Пүрэв нар аймагтаа төлөөлж улс төрийн тэмцэлд нэгдэж байсан бөгөөд хожим
нэгэн үе МҮАН-аас тасарч байгуулагдсан Монголын ардчилсан намыг "Мандалговь импекс” ХХК-ны захирал Л.Эрдэнэбуд, архитектор Т. Гансүх нар төлөолон УИХ-ын сонгуульд нэг удаа оролцож байв. Мандалговь хотын дарга М.Моёор, эдийн засагч Ё.Намхай, жолооч Б.Батдэлэг, эвлэлийн ажилтан Д.Чүлтэмсүрэн... гээд ардчилагчид хүрээгээ тэлсээр... Өндөршилд Х.Амгаланбаатар, А.Галбадрах, Өлзийтөд С.Адьяабаатар, Б.Цэдэнбап, Б.Дэмбэрэл, Ц.Буяннэмэх, Хулдад Н.Баасанхүү, Дэлгэрхангайд С.Сайнбаяр, Сайхан-Овоод Б.Урьдынбиш, Б.Өлзийт, Эрдэнэдалайд Д.Өөдөс, Э.Жамьян, Говь- Угтаалд Ө.Буяндэлгэр, Г.Цэвээн, Ц.Төмөрбаатар, Цагаандэлгэрт Баярсайхан, Баянжаргаланд Төмөрсайн, Арслан, Д.Батцоодол, Т.Даваасүрэн, Гурвансайханд Ш.Хадбаатар, Л.Өлзийбат, Р.Сүхбаатар, Дэрэнд Л.Батсуурь, Г.Дадьсүрэн, Адаацагт Г.Дашзэгвэ, Лууст Н.Ганбаатар, Г.Чойжив, Г.Эрдэнэбилэг, Сайнцагаанд Б.Адьяа, Д.Батжаргал, Мандалговьд Ч.Баярсайхан, Ц.Баяржаргал Б.Бархасмаа, Д.Цэнджав, Базарсүрэн, М.Батзориг нарын олон хүн хөдөөд ардчиллын галд цучил нэмж хүн ардын оюун тархинд ардчилапын үрийг соёолуулсан гавьяатай. Хөвсгөлийн домогт өлсгөлөнгийн хүнд өдрүүдэд "Та бүхний шударга, үнэний төлөөх тэмцлийг дэмжиж байна” гэсэн цахилгаан утсыг Г.Нэргүй эрхлэгчтэй 2-р яслийн хамт олон Мандалговиос илгээсэн нь тэр дороо Монголын радиогийн өргөн нэвтрүүлгээр цацагдсанаас үүдэн орон нутгийн эрх баригчдын "Хорхойтой араанд” зуугдаж ч байв. Удаа нь өөр нэг яслийнэрхлэгч Содном ч энэ тэмцэлд дуу хоолойгоо сонсгосон юм. Олон жил жолоо мушгисан Дондовын Пүрэвжав гуай ерэн оны эхээр Улаанбаатар дахь дүүгээ ардчилсан хөдөлгөөнд оролцож энд тэнд үг хэлж амьтан хүн үймүүлээд яваа сургаар очиж сургамжлахаар нийслэлийг зорьсон гэдэг. Түүний дүү нь Ардчилсан социалист хөдөлгөөн, Социап демократ намыг үүсгэн байгуулалцаж, Ардын Их Хурлын депутатаар сонгогдож Улсын бага хурлын гишүүнээр ажиллаж байсан өдгөө олноо "Иргэн” гэж алдаршсан Дондовын Ламжав л даа. Пүрэвжав гуай дүүгийнхээ ярианд бүрэн автаж ирчихээд Баабарын "Бүү март. Мартвал сөнөнө” номыг энэ тэрд уншиж өгч баазын хэдэн жолоочийг сэнхрүүлсэн төдийгүй Соцдек үзлийг түгээгч, жинхэнэ "Улаан ардчилагч” болж насан туршдаа энэ үзэл бодолдоо үнэнч явж билээ. Пүрэвжав гуай мужийн хүн. 1992 оны сонгуулийн дараа Баабар "Монголчууд ходоодоороо санал өглөө” гэсэн бол Д.Пүрэвжав гуай "Өөрөө бүү мэд. Мэдсэн хүний үгэнд бүү ор” гэж Тангадууд Монголчуудад хараал хийчихсэн юм чинь яаж зөв сонголт хийхэв. Тангадын хараал хүрчихсэн улс шүү дээ” гээд их л ундууцаж байдагсан. Мандалговь хотын Худалдаа, нийтийн хоолны трестийн хөргөгч зоорины машинистууд /Д.Жаапхүү, Сэртэв, Нэргүй/ бүгдээрээ ардчилалын үйл хэрэгт ханцуй шамлан орж  анхны цуглаануудад шударга үнэн үгээ хэлж, туг лоозон барьж жагсаж цуглаж, үүнийхээ төлөө ад үзэгдэж муу хэлэгдэж явсныг мартах аргагүй. Ардчилалын галыг тал нутагт анхлан бадраагч зуу зуун хүний тэмцэл хямд үнээр үр дүнд хүрээгүй. Тэд ажил албанаасаа хөөгдөж туугдгик, хардагдаж сэрдэгдэж, ширээ шүүгээгээ нэгжүүлж шагнал урамшлаас гадуурхагдаж, цалин хөлсөө хасуулж, зарим нь амь насаараа хохирсон ч тэдний гавьяат үйлс мартагдахгүй. Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын үйл хэрэгт оролцож тэмцэж  явсан алтан дурсамжийг хойч үе тань дурсаж явах болно.
 
                        С.ПҮРЭВСҮРЭН     2008 он

Зураг дээр: Ж.Мөнхтөр Мандалговийн төв талбайд болсон анхны  цуглааныг хөтөлж байгаа нь, 2. Ж.Отгонбаярын оюутан ахуйдаа   Уралын их сургуулийн сонинд өгсөн ярилцлага

ТАЛ НУТАГТ АРДЧИЛЛЫН БАМБАРЫГ АСААГЧИД

 

ТАЛ НУТАГТ АРДЧИЛЛЫН БАМБАРЫГ АСААГЧИД

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!