ЗАР »
АХМАДУУДАД ХАРААЗҮЙН ОНОШЛОГОО ХИЙН НҮДНИЙ ШИЛ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ОЛГОЛОО
Дундговь аймгийн Ардчилсан намын дарга Цагаанхүүгийн Мөнхбатын санаачлан
хөөцөлдөж хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байгаа "Ахмадуудад хараазүйн
оношлогоо хийж нүдний шил олгох” төслийн хүрээнд өчигдөр Солонгос
улсаас уригдан ирсэн эмч нар Дундговь аймгийн 300 гаруй ахмад настанд
үйлчиллээ. Өнгөрсөн жил Эрдэнэдалай сумын 400 шахам ахмадад хараа зүйн
оношлогоо хийн тохирох шилийг олгосон бол энэ жил аймгийн төв Сайнцагаан
суманд зохион байгуулсан энэ үйл ажиллагаанд Сайнцагаан, Дэлгэрхангай,
Гурвансайхан, Луус зэрэг сумын 300 гаруй ахмад хамрагдан хараагаа
оношлуулж нүдний тохирох шилийг үнэ төлбөргүй авч сахарын хэмжээгээ
тодорхойлууллаа. Энэ үйл ажиллагаанд Ардчилсан намын дарга Ц.Мөнхбат, АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн
Л.Данзанноров, аймгийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Лхагвамандал,
Сайнцагаан сумын АН-ын дарга С.Бат-Оргил, Ардчилсан Ахмадын хорооны дарга С.Пүрэвсүрэн нар оролцон зохион байгуулж мөн өдрөө амжилттай өндөрлөлөө.
Манай ахмадуудад үнэ төлбөргүйгээр олгосон эдгээр шил нь олон улсын эрүүл ахуйн стандартыг хангасан, зах зээл дээр манай ханшаар нэг бүр нь 60000 орчим төгрөгөөр үнэлэгддэг аж.
Манай ахмадуудад үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэхээр олон мянган бээрийн чанадаас уригдан ирсэн Солонгос эмч нарын авчирсан нүдний шилийг Монголын гааль хураан авч саатуулснаас бараагаа авах гэж цаг алдаж үзлэг товлосон цагаас 3-4 цагаар оройтож эхэлсэн ч зорилгоо хангалттай биелүүллээ.

- Та бүхний урилгаар бидний хамтран хэрэгжүүлж байгаа
энэ төсөлд бага зэрэг саатал гарсан ч ахмадууд хараагаа оношлуулж
тохирох шилээ зүүн сонин уншиж үзэхдээ сэтгэл нэн ханамжтай, баяртай
байгааг тэдний царайнаас харах бидэнд сайхан байлаа. Бидний хамтран
хэрэгжүүлсэн төсөл олон хүнд буян болсон нь бидний өмнөө тавьсан зорилго
амжилттай биелсний нотолгоо юм гэж Солонгос эмч нар талархал
илэрхийлснийг ахмадууддаа энэ хуудсаар уламжилъяа. Мөн бидний саналыг
хүлээн авч орчуулга хийж хамтран ажилласан "Хас" банкны жолооч
П.Мөнхбаттаа баярлаж таларсанаа Солонгос эмч нар, АН-ын удирдлага,
ахмадууд талархаж байгаагаа илэрхийлж байлаа.
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!