Д_АНХБАЯР ЭМЧИЙН ЗУУЧЛАЛААР САЙХАН СЭТГЭЛТ ӨВӨР МОНГОЛ ЗАЛУУ УВСЫН ЦЭНХЭР ХЯЗГААР НУТГИЙН ОХИНД ДЭЭД СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГ ҮЗҮҮЛЭХ БОЛОВ

🕔 2019/08/22 13:29
Манай сайт Увс нутгийн хүү Анхбаяр Дундговь аймгийн Өндөршил сумын Эрүүл мэндийн төвд томилогдон үр бүтээлтэй ажиллаж байгаа төдийгүй ӨМӨЗО-ны Шилийнгол аймгийн Өү-Яа эмнэлэгтэй тогтоосон хамтын ажиллагааны хүрээнд сумынхаа иргэдийг Өвөр монголд үзлэг шинжилгээнд хамруулж байгааг үүний урьд мадээлж байсан. Тухайн үедээ хамгийн олон хандалт авсан энэ мэдээллийг олж уншсан төгссөн гэр бүлийн хос залуу эмч  сургуулиа төгсөнгүүт хаа байгаа Говь-Алтай аймгаас  Өндөршил сумыг зорин ирээд ажиллаж байгаа бол дахин сайхан мэдээ дуулгалаа.  Залуу эмч Анхбаярын зуучлалаар "БАЙГАЛЬ ЭХ ДЭЛХИЙГЭЭ АВРАХ ТЭНГЭРЛЭГ АЯН"-ы үйл ажиллагааг дэмжигч сайхан сэтгэлтэй Өвөрмонгол залуу Увс аймгийн Ховд сумнаас ирсэн нэгэн охины сургалтын төлбөрийг төлөхөөр болсон  сайхан мэдээ цахим ертөнцөөр цацагдав. Б.Мөнгөнтуяа гэж энэ охин аав ээж дүү нарынхаа хамт амьдардаг юм байна. Энэ жил Улаанбаатар их сургуульд элсэн суралцахаар болсон аж. Түүний төрсөн дүү нь Этүгэн дээд сургуульд бас элсэн орсон гэнэ. Хоёр хүүхдийн сургалтын төлбөр төлөх хүндхэн даваатай учирсан аав ээж нь бидэнд хандсанаар охиных нь сургалтын төлбөрийг сайхан сэтгэлт, тусч элэг нэгтэн төлөх болсоноо дуулгалаа. Б.Мөнгөнтуяа охин -Сургалтын төлбөр дээрээ санаа зовох зүйлгүй болсондоо маш их баярлан, туслаж дэмжиж, сайхан сэтгэлт хүмүүстэй холбож өгсөн нутгийн ах Д.Анхбаяр эмчид баярлаж талархсанаа илэрхийлж байна.   Сайн хүний сайхан сэтгэлд хил хязгаар гэж алга даа
С.ПҮРЭВСҮРЭН

Д_АНХБАЯР ЭМЧИЙН ЗУУЧЛАЛААР САЙХАН СЭТГЭЛТ ӨВӨР МОНГОЛ ЗАЛУУ УВСЫН ЦЭНХЭР ХЯЗГААР НУТГИЙН ОХИНД ДЭЭД СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГ ҮЗҮҮЛЭХ БОЛОВ

 

Д_АНХБАЯР ЭМЧИЙН ЗУУЧЛАЛААР САЙХАН СЭТГЭЛТ ӨВӨР МОНГОЛ ЗАЛУУ УВСЫН ЦЭНХЭР ХЯЗГААР НУТГИЙН ОХИНД ДЭЭД СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГ ҮЗҮҮЛЭХ БОЛОВ

 

Д_АНХБАЯР ЭМЧИЙН ЗУУЧЛАЛААР САЙХАН СЭТГЭЛТ ӨВӨР МОНГОЛ ЗАЛУУ УВСЫН ЦЭНХЭР ХЯЗГААР НУТГИЙН ОХИНД ДЭЭД СУРГУУЛИЙН СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН ТЭТГЭЛЭГ ҮЗҮҮЛЭХ БОЛОВ

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!