ГОВИЙН БҮСГҮЙН МӨРӨӨДӨЛ БИЕЛЖ АНХНЫ УРГАЦАА ХУРААЛАА

🕔 2019/08/20 19:48
Миний өмнө 2017 оны тавдугаар сарын 29-ний "Дундговийн амьдрал” сонин /№18/ дэлгээстэй байна. Энд  ”Говийн бүсгүйн мөрөөдөл  Sakura Jarden” гэсэн сурвалжлага нийтлэгджээ. Жамбалын Нямаа Мандалговийн зүүн хойт хөтөлд, ердөө Улаанбаатар-Мандалговийн цардмал замын хажууд 10 га газар хашаалан говийн төгөл байгуулахаар "Бүх нийтээр мод тарих өдөр” гүйлс, чацарганы суулгац тарьж байгааг энэ сурвалжлагад өгүүлжээ.  Эл сурвалжлагад "Нямаа талбайнхаа голд чацаргана тариад, жимсийг нь сургуулийн хүүхдүүдийн үдийн цайнд хандивлах санаатай байгаа” гэснийг уншаад их л холын мөрөөдөл шиг санагдаж билээ
            Түүнээс хойш ердөө хоёр жил гурван сар өнгөрчээ.  Ж.Нямаа өчигдөр, уржигдар энэ талбайгаасаа Мандалговьчуудын гар бие оролцуулан 150 гаруй кг чацаргана жимс хураан авлаа. Нэг килограмм жимс хураах хөлс хоёр мянган төгрөг.  Фейсбүүкээр зарлаатахсан чинь  хүүхдүүд, томчууд ч цугларч хоёр өдөр бужигнаж өгсөн байна.  Жимс түүгээд тушаавал килограмм тутмын хөлс нь 2000 төгрөг. Түүснээ авбал килограмм нь 4000 төгрөг. Түүхэд оролцоогүй худалдан авагч авбал 7500 төгрөг. Хүүхдүүд хичээлийн хэрэгсэл, формын хувцсаа бэлтгэх энэ үед энэ хөдөлмөрийн хөлс зохих нэмэр болсон нь мэдээж.
            Ямар нэг химийн бордоо, бодис оролцоогүй, хортон шавьж устгах бодис хэрэглээгүй , говийн эрүүл хөрсөнд ургасан чацарганыг өөрсдийн гараар хураан хүнсэндээ хэрэглэнэ гэдэг Мандалговьчуудын хувьд энэ нь сайхан жишиг, сайхан эхлэл боллоо.
            Ийнхүү Ж.Нямаагийн говио алим жимсний цэцэрлэг болгох  мөрөөдөл биелж анхны ургацаа хураалаа. Энэ жилийн ургац 150 гаруй кг чацаргана байгаа бол дараа жил 1500 кг болох ч юм бил үү. Бас алимны мод тарьчихаж Бас л нэг өдөр алимны ургац хураан бужигнуулах биз.
           
            Жамбалын Нямаа нь Дундговь аймгийн Гурвансайхан сумын уугуул бүсгүй. Дэлхийн Монгол туургатан эх, үрсийн нийгэмлэгийн Ерөнхийлөгчийн албатай. Энэ албаныхаа хүрээнд өнгөрсөн хавар аймагтаа "Нарны охид” танхим байгуулж өсвөр насны охидын амьдрал, аж төрөх ёсонд суралцах сайхан төвийг нээсэн бол яруу найргийн "Саранд дурласан бүсгүй” номоо уншигчдын гар дээр тавиад удаагүй бөгөөд Сая  "Уяхан замбуу тивийн наран”  урлагийн их наадмын "Хөх тэнгэрийн уянга” яруу найргийн цэнгүүнд оролцон төрөлх Их газрын чулууны тухай шинэ шүлгээрээ мялаалга өргөсөн найрагч гэдгийг дашрамд дуулгая.
С.ПҮРЭВСҮРЭН
Эхний 3 зураг дээр: 2017,05,15-нд Мандалговь дахь талбайд анхны суулгацаа тарьж байгаа нь
Удаах зургууд дээр : 2019,08,18-19-нд Мандалговь дахь талбайгаас чацарганы ургацаа хурааж байгаа нь

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!