ДУНДГОВИЙН ӨСВӨРИЙН ТАЕКВОНДОЧИД БНСУ-Д БОЛСОН ОЛИМПИЙН ЭРХ ОЛГОХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС МЕДАЛИЙН ХУР БУУЛГАЛАА

🕔 2019/07/16 11:48
2019 оны долдугаар сарын 12-17-ны өдөр БНСУ-д зохион байгуулагдаж буй Kим Ун Ёны нэрэмжит Олон улсын А зэрэглэлийн олимпийн эрх олгох тэмцээнд Спортын мастер Ц.Отгончулуун дасгалжуулагчтай аймгийн Засаг даргын дэргэдэх таеквондогийн шигшээ багийн тамирчид амжилттай оролцож, тулааны төрөлд О. Азбаяр хүрэл медаль, таеквондо аеробекийн төрөлд Ц. Гэрэлт-Од алтан медаль, А. Азхүү мөнгөн медаль, О. Азбаяр Б. Доржсамбуу нар хүрэл медаль хүртсэн байна. Мөн хөгжимт поомсeй төрлөөс 4 хүрэл мeдаль авчээ. "Энэхүү тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлсэн аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, ИТХ-ын дарга С.Сүхбаатар, БТСГ-ын дарга М.Наранбадрах, таeквондогийн "Мандуул" холбооны тэргүүн Б.Доржсүмбэр,  удирдах зөвлөлийн гишүүн Цагдаагийн газрын дарга О.Амарсанаа, Тагнуулын газрын дарга Б.Энхтөр, ОБГ-ын дарга О.Адъяабаатар нарт баярласан талархсанаа илэрхийлье” гэж  БТСГ-ын мэдээнд дурьдсан байна.
Харин Дундговь аймагт өсвөрийн таекдондочдын "Зэв” клубын /Дасгалжуулагч нь спортын мастер Ц.Отгончулуун/ тамирчдыг хувцас хэрэглэлээр хангах, зарим тамирчинд мөнгөн тэтгэмж олгох зэргээр сүүлийн хоёр жилийн турш дэмжин ажиллаж байгаа Д.Наранцогтын тэргүүлдэг "Байгаль, эх дэлхийгээ аврах тэнгэрлэг аян”-ыг дэмжигч Өвөр монголчуудын чин сэтгэлийн дэмжлэг туслалцаа ч өсвөрийн тамирчдын амжилтад зохих нөлөө үзүүлж байгааг дашрамд тэмдэглэе.

ДУНДГОВИЙН ӨСВӨРИЙН ТАЕКВОНДОЧИД БНСУ-Д БОЛСОН ОЛИМПИЙН ЭРХ ОЛГОХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС МЕДАЛИЙН ХУР БУУЛГАЛАА

 

ДУНДГОВИЙН ӨСВӨРИЙН ТАЕКВОНДОЧИД БНСУ-Д БОЛСОН ОЛИМПИЙН ЭРХ ОЛГОХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС МЕДАЛИЙН ХУР БУУЛГАЛАА

 

ДУНДГОВИЙН ӨСВӨРИЙН ТАЕКВОНДОЧИД БНСУ-Д БОЛСОН ОЛИМПИЙН ЭРХ ОЛГОХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭНЭЭС МЕДАЛИЙН ХУР БУУЛГАЛАА

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!