АЙМГИЙН НУТГИЙН ӨМНӨД ХЭСГЭЭР ДАЙРАН ӨНГӨРӨХ УЛСЫН ЧАНАРТАЙ ЗАСМАЛ ЗАМ ТАВИХ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООГООД БАЙНА

🕔 2019/05/13 14:10
Говьсүмбэр аймгийн Шивээговь суманд шинээр нээгдсэн СТРАТО ХХК-ны нүүрс угаах үйлдвэрийн түүхий эд болох нүүрсийг Цогтцэцийгээс Дундговь аймгийн нутгаар дамжин тээвэрлэх Засгийн  газрын шийдвэр гарсан тухай манай сайт өмнө нь мэдээлсэн билээ.  СТРАТО ХХК -нь Цогтцэций сумаас Шивээговь сум хүртлэх 400 гаруй км замаар угаах нүүрс тээвэрлэх маршрутын дагуу улсын чанартай засмал зам тавих юм. Энэ замын уртын ихэнх нь Дундговь аймгийн  нутгаар, тухайлвал Өлзийт, Гурвансайхан, Баянжаргалан сумын нутагаар дайран өнгөрөх бөгөөд Өлзийт сумын  хуучин Буянт бригадын төвд ШТС байгуулж  зам тавих зураглал гарган газар шорооны ажлын эхэлсэн боловч аймгийн удирдлагад болон холбогдох байгууллагад огт мэдэгдээгүй өнөө хүрсэн тул  тэндхийн ажилчид, орон нутгийн малчдын хооронд үл ойлголцох явдал гарчээ. Иймд хэдийгээр Засгийн газрын шийдвэртэй ч орон нутгийн удирдлага, хобогдох байгууллагад танилцуулж  яриа хэлцэл хийтэл үйл ажиллагааг зохих эрх бүхий байгууллагаас түр зогсоогоод байна.

АЙМГИЙН НУТГИЙН ӨМНӨД ХЭСГЭЭР ДАЙРАН ӨНГӨРӨХ УЛСЫН ЧАНАРТАЙ ЗАСМАЛ ЗАМ ТАВИХ АЖИЛЛАГААГ ТҮР ЗОГСООГООД БАЙНА

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!