ЯПОНЫ САЙН ДУРЫН ХОЁР АЖИЛТАН СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА

🕔 2019/04/24 16:51
Дундговь аймгийн лаборатори "Эрдмийн далай” цогцолбор сургууль дээр өнөөдөр нэгэн сонирхолтой семинар боллоо. Ахлах ангийн 150 сурагч оролцсон энэ семинарыг тус аймгийн МСҮТ-д ажиллаж байгаа Аяко, Боловсрол, соёл, урлагийн газарт ажиллаж байгаа Фүкүшима Мики гэж хоёр сайн дурын ажилтан хамтран зохион байгуулсан юм. Энэ сайн дурын хоёр ажилтан  хоёулаа Япон улсын иргэн. Аяко нь хоол үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэшсэн бөгөөд энэ удаа Япон хоолны соёлын тухай ойлголт гэсэн сургалт явуулж Японы алдарт ногоон цай, мөн орны үндэсний "Дураяки”  шанзтай боов хийх арга заан амталгаа явуулсан бол Мики нь Хиросима, Нагаскид болсон Атомын бөмбөгийн дэлбэрэлтийн хор хохиролын талаар ярьж энэ аймшигт  дайны аюулын амьд гэрчийн тухай 30 минутын баримтат киног үзүүллээ. Семинарын төгсгөлд Сасаки Садаки охины "Цаасан шувуу  хийх аргачлалаар сургалт явууллаа. Хүүхдүүдийн хийсэн  150 цаасан шувууг "Атомын аюул дахин бүү гараг, Энхтайван үүрд” гэсэн бэлгэдэл болгон Хиросима хот руу илгээх аж.  Энэ семинарт зориулагдсан материалын зардлыг эдгээр 150 хүүхэд бүр 500 төгрөг сайн дураараа хуримтлуулан гаргажээ. Семинарын төгсгөлд зохион байгуулагчид хүүхдүүдийн сэтгэл ханамжийн судалгааг авлаа. Семинарт БСУГ-ын дарга Ц.Бумангэрэл, Лаборатори "Эрдмийн далай” цогцолбор сургуулийн захирал Т.Туяамандах нар оролцсон юм.
С.ПҮРЭВСҮРЭН

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!