"ХАН МАНДАЛ" КОМПАНИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

🕔 2019/04/19 23:05
Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт "Хан-Мандал” /KHAN MANDAL/ гэж авто засварын газар байдаг юм байна. Компаний нэрийг хараад л Дундговь аймгийн Сайнцагаан сумын уугуул хүмүүс ажиллуулдаг байх нь гэж түвэггүй ойлгох биз. Үйзэн багийн нутаг Хангийн хэц, Мандалын говиор адуу малд давхиж өсөн хожим жолоочийн мэргэжил эзэмшсэн Цэрэнгийн  Лхагва 1998 оноос энэавто засвар, худалдаа, үйлдвэрлэлийн газрыг ажиллуулдаг аж.  Арав гаруй хүний ажлын байртай энэ хамт олон авто машины эд ангийн хром буюу никель бүрэлт, өнгөлгөө нэвтрүүлсний зэрэгцээ гоё ганган  бэлэг дурсгал, уралдаан тэмцээний бөх бат,   жин хөнгөн, гялалзсан гоё ганган, төрөл бүрийн өнгөтэй цом... зэрэг олон нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Өнөө хэр энэ технологийг тэр бүр  бэлэг дурсгалын бүтээгдэхүүний үйлдвэрлэлд нэвтрүүлээгүй байгаа юм байна. Ялангуяа  Дундговь аймгийн хувьд ирэх намар болох "Уяхан замбуу тивийн наран” урлагийн их наадмын агуулгыг тод томруун,  утга төгөлдөр харуулсан бэлэг дурсгал, цом, өргөмжлөл хийлгэвэл нэн тохиромжтой юм. Иймд энэ төрлийн бүтээгдэхүүн захиалах байгууллага, иргэд "ХАН МАНДАЛ” авто засварын газарт хандаж болох нь ээ.
                                                                "ХАН МАНДАЛ”  АВТО ЗАСВАРЫН ГАЗАР НЬ АВТО ТЕХНИКИЙН "ДА ХҮРЭЭ” ЗАХААС БАРУУН ТИЙШ НЭГ БУУДАЛ ЯВАХАД  ТӨВ ЗАМД БАЙГАА.  Фейсийн Lhagva steren myangan хаягаар харьцаж болно.  Эдний зарим бүтээгдэхүүнийг танилцуулж байна.
 
С.ПҮРЭВСҮРЭН

"ХАН МАНДАЛ" КОМПАНИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

 

"ХАН МАНДАЛ" КОМПАНИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

 

"ХАН МАНДАЛ" КОМПАНИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

 

"ХАН МАНДАЛ" КОМПАНИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!