Л.ДААНИЙН УРЛАСАН БҮТЭЭГДЭХҮҮН "БРЕНД" БОЛНО

🕔 2019/01/04 22:45
Ланганы Дааний Дундговьчуудын хэзээний танил эрхэм. Тэр Дундговь аймгийн Эрчим хүчний салбарыг толгойлж явсан шилдэг инженер төдийгүй нэгэн үед аймгийн ЗДТГ-ын Санхүү, эдийн засгийн албыг удирдаж аймаг орон нутгийн энэ салбарын бодлогыг тодорхойлж явсан нэгэн. Тэр Мерси Кор улон улсын байгууллагын төсөл дээр хэсэг хугацаанд ажиллаад аймгийн Статистикийн хэлтсийн даргын алба хашиж байх үедээ хэдэн жилийн өмнө авто осолд өртсөнөөр  тэргэнцэртэй иргэний тоо нэгээр нэмэгдсэн. Дундговийн  өндөр боловсрол, мэдлэг, чадвар дадлага хосолсон  инженер, туршлагатай удирдах ажилтан Л.Дааний  энэ золгүй тохиолдлыг  эмч ханийн халамж, эмчилгээ, сувилгаа, сэтгэлийн хатаар давсан  хэдий ч төрийн албыг үргэлжлүүлэн хаших боломж гарсангүй.  Тэр  ингээд зүгээр суусангүй, нийгэм, улс төрийн амьдрал,  аймаг орон нутгийн ажил төрлийг  анхааралтай ажиглан боломжтой бүх л мэдээллийг авч дүгнэлт хийхийн зэрэгцээ гарын ураа сорин зэсээр төрөл бүрийн гоё ганган, ур хийц гойд гайхам бугуйвч, бөгж, гоёл чимэглэл үйлдвэрлэж байгаа юм.  Зэс нь хүний эрүүл мэндэд олон талын ач холбогдолтой тухай эрдэмтэн мэргэд бишгүйдээ л бичсэн байдаг нь Л.Даанийг ийм үрлалаар дагнан ажиллах сэдэл төрүүлсэн аж. Л.Дааний урласан эдгээр бүтээгдэхүүнийг уншигчиддаа сонирхуулж хүссэн хүн худалдан авч болох юм шүү гэдгийг дуулгаж байна.  "Бодь" даатгалын  Дундговь салбарын төлөөлөгчид гэрт нь очиж Л.Даанийд хүндэтгэл үзүүлэх үеэр татсан гэрэл зургийг энд хавсаргав.

С.ПҮРЭВСҮРЭН

Л.ДААНИЙН УРЛАСАН БҮТЭЭГДЭХҮҮН  "БРЕНД" БОЛНО

 

Л.ДААНИЙН УРЛАСАН БҮТЭЭГДЭХҮҮН  "БРЕНД" БОЛНО

 

Л.ДААНИЙН УРЛАСАН БҮТЭЭГДЭХҮҮН  "БРЕНД" БОЛНО

 

Л.ДААНИЙН УРЛАСАН БҮТЭЭГДЭХҮҮН  "БРЕНД" БОЛНО

 

Л.ДААНИЙН УРЛАСАН БҮТЭЭГДЭХҮҮН  "БРЕНД" БОЛНО

 

Л.ДААНИЙН УРЛАСАН БҮТЭЭГДЭХҮҮН  "БРЕНД" БОЛНО

 

Л.ДААНИЙН УРЛАСАН БҮТЭЭГДЭХҮҮН  "БРЕНД" БОЛНО

 

Л.ДААНИЙН УРЛАСАН БҮТЭЭГДЭХҮҮН  "БРЕНД" БОЛНО

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!