АВТО ЗАМЫН ЭВДРЭЛ СЭТГЭЛ ТҮГШҮҮЛЖ БАЙНА

🕔 2019/02/11 12:23
Улаанбаатар-Дундговийн авто замын эвдрэл сэтгэл түгшүүлж байна.  Замын эвдрэлээс болж тээврийн хэрэгслээр иргэдийн тав тухтай зорчих боломж алдагдэж эрүүл мэндэд сөрөг нөлөөлөх, авто ослын тоо нэмэгдэх, машин техникийн эвдрэл гэмтлээс байгууллага, иргэдэд олон мянган төгрөгрөгийн хохирол учрах боллоо. Хэдэн жилийн өмнө  зам засварын ажил хариуцахаар болсон "Ялгуусан" компани олигтой ажиллаагүйгээс аймгийн удирдлагаас гэрээг цуцалж хүсэлт тавьсан "Авто зам, машин механизм" компанийг сонгосон аж.  Х.Баяртогтох захиралтай уул компанид улсын төсвөөс 500 сая төгрөгийн санхүүжилт шийдэгдсэн  ч эвдэрсэн замыг шороогоор бөглөх төдий аргацаасаар байгаагаас иргэдийн энэ талаарх санал гомдол тасрахгүй байна. Улаанбаатар-Дундговийн засмал замын эхлэл болгон  өмнө нь Хятадын нэгэн компаний Мандалговиос хойш тавьсан

16 км зам одоо хуулж шинээр тавихаас аргагүй болоод байгаа юм.

АВТО ЗАМЫН ЭВДРЭЛ СЭТГЭЛ ТҮГШҮҮЛЖ БАЙНА

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!