Дундговь аймагт тэнгэрийн тамгатай ботго төрсөн гэжээ

🕔 2019/04/15 16:52

 

Дундговь аймагт тэнгэрийн тамгатай ботго төрсөн гэжээ

 

Дундговь аймгийн Өлзийт сумын мянгат малчин тэмээчин Отгоны Жаргалсайханы  сүрэгт хүрэн халзан ботго гарчээ. Яг адуу шиг халзан иймэрхүү  хөөрхөн ботго эдний хотонд урьд нь нэг удаа гарч байсан бөгөөд үүний дараа тэднийх  1000 тэмээчин болж байжээ.  Тийм болохоор  ийм өнгө сүлэлдсэн халзан ботго  гарсныг нутаг усныхан ихэд бэлэгшээж байгаа гэнэ. Тэгэхээр ийм  содон зүстэй ботго  төрөх нь тохиолдол элбэг биш ч гэлээ байдаг аж. Түүхийн нэгэн эх сурвалжид "Тэмээ зүс холилдсон айлыг тэнгэрээс хүртсэн тамгатай хэмээн үзэж, таван удаагийн гэмээс чөлөөлж, Их хаанаас тэгш тооны ханатай гэрээр хөхиүлэн шагнаж, нутаг оронд нь гурван үеэр нь дархлан, хөвгүүдээс нь цэрэгт татахгүй буюу, цэрэгт сайн дураар явсан тохиолдолд зуутын даргаар тавьдаг ёс Өгөдэй хааны үед байжээ" гэсэн байна.  Үнэхээр сонин тохиол аж.

Дашрамд дурдахад Жаргалсайханы аав Х.Отгон  нутаг усандаа алдартай малчдын нэг бөгөөд Монгол Улсын гавьяат малчин хүн юм.

Бичээчийн Батмөнх

Дундговь аймагт тэнгэрийн тамгатай ботго төрсөн гэжээ

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!